Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Тойргийн төлөөх тулааныг албан ёсоор зарлалаа

УИХ-ын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, нутаг дэвсгэрийн төвийг тогтоох тухай тогтоолын төслийг СЕХ-ноос УИХ-д өргөн бариад буй. Өнөөдөр болох Төрийн байгуулалтын байнгын хороогоор түүнийг хэлэлцэж, баасан гаригийн чуулганы нэгдсэн хуралдаанаар батлахаар төлөвлөжээ. Үүнийг тойргийн төлөөх тулааныг албан ёсоор зарлалаа хэмээн ойлгож болох талтай. Учир нь 2008 оны сонгуулийг олон мандаттай томсгосон тойргоор явуулсан нь нам доторх өрсөлдөөнийг хурцатгаж, нэг тойрогт нэр дэвшигч нэг намын хүмүүсийг өөр хооронд нь сөргөлдүүлж байв. УИХ-ын 2008 оны сонгуулиар 26 тойрогт 76 мандат хуваарилсны 56 нь орон нутагт ногдож байсан.

Шинэ хуулиар аймгуудад 34, нийслэлд 14 мандат ногдоно. Тойрогт мандат хуваарилсан зарчим нь хэвээрээ, харин мандатын тоо цөөрсөн нь намаас нэр дэвших эрхийн төлөөх тэмцлийг гааруулах нь тодорхой болоод байна. Одоогийн УИХ-ын гишүүд, тэдний тойрогт санаархаж байсан хүмүүс хуучин тойргуудад чамгүй хэмжээний хөрөнгө, мөнгө цацсан нь нууц биш. Тойглосон тойрогтоо нэр дэвших боломж нь хаагдсан олон хүн өнөөд өр сэтгэлдээ түгшүүртэй сууна. Үүнээс үүдэлтэй зөрчил АН-ынхны дунд ил тод болж эхэллээ.

Хамгийн наад захын жишээ нь “Алтан гадас”, “Ардчилсан хүчний холбоо”-ны лидер Г.Батхүү, З.Энхболд нараар илэрсэн гэдэг. Өвөрхангайд дөрвөн мандат ногддог байсан бол шинэ хуваарилалтаар хоёр болж цөөрсөн. АН-аас нэр дэвших магадлалтай хүмүүсээс Г.Батхүү, З.Энхболд нар тойрогтоо боломжийн нэр хүндтэй нь юм билээ. Мандат нь хоёр болж цөөрсөн ийм тохиолдолд нэг намын хоёр нэр дэвших нь хэн хэндээ эрсдэлтэй. Дундуур нь нөгөө намын нэр дэвшигч гүйчихдэг талтай. Энэ байдлыг мэдэрсэн Г.Батхүү, З.Энхболд хоёр сүүлийн үед өөр намын хүмүүс шиг харилцаатай болсон гэдэг. Өвөрхангайд рейтинг нь гавихаа больсон Д.Зоригтыг Г.Батхүү сэмхэн дагуулж явдаг нь мэдэгдсэнээс хойш З.Энхболд аймгийн АН-ын хороонд хүмүүсээ байршуулж чадсан гэнэ. Ингээд нэг намын хоёр хүчтэй өрсөлдөгч тэрсэлдэхээр АН Өвөрхангайгаас нэг л суудал авах бололцоотой болчихож байгаа юм.

Сүхбаатар аймгийн сонгогчид сүүлийн үед цэнхэртэж эхэлсэн боловч УИХ-ын сонгуульд нэг л өнгөөрөө байдаг. Тэгвэл ганц мандатынхаа төлөө Р.Буд, Ч.Улаан нарын лидерүүд нь сөргөлдөж байх завсар АН анх удаа тэндээс нэг суудал чирэх магадлал бас бий. Өнөөдөр Завханд АН-ын Я.Санжмятав, МАН-ын Д.Оюунхорол нар гэхээсээ илүү нэг намын Д.Балдан-Очир, Д.Оюунхорол нарын дунд хоёр мандатынх нь нэгийг авахын төлөө “цусгүй дайн” өрнөж байгааг эх сурвалжууд ярьж байна. Асар их хөрөнгийнхөө хүчээр МАН-аас Ш.Сайхансамбуу ногоон гэрлээр гарна гэх. Үлдсэн нэг мандатад нэр дэвших эрхийн төлөө ийн журмын нөхөд хүртэл бие биенийхээ өмнө нүх ухаж эхэлсэн байна.

Ийм жудаггүй зүйл хийгээгүй гэдгээ хаайцайлахын тулд Д.Оюунхорол Завханд биш Баянголд нэр дэвшинэ гэсэн мессэжийг Д.Балдан-Очиртоо “бичдэг” болсон гэдэг. Өмнөговийн ганц мандатын төлөө АН-ын Ц.Баярсайхан, “Ажнай” Д.Бат-Эрдэнэ нар өөд өөдөөсөө буу шагайх дээрээ ч арай тулаагүй юм байх аа. Энэ мэтээр цөөхөн мандаттай нэг тойргийн төлөө цусгүй дайн өрсөлдөгч намуудын хооронд гэхээсээ нэг нам дотор хүчтэй өрнөөд эхэлжээ. Олон мандаттай тогтолцоо нь намын төлөвшил, эв нэгдэлд муугаар нөлөөлдөг гэж МАН үзэж байгаа ч өчигдөр болсон бүлгийн хурлаараа УИХын сонгуулийн тойрог байгуулах, мандатын тоо, нутаг дэвсгэрийн төв байгуулах тухай тогтоолын төслийг хэлэлцээд дэмжжээ. АН-ын бүлэг мөн ижил байр суурьтай байна.

Э.ТӨР

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.