Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Тоглоомын талбайнаас метр хүрэхгүй зайд өндөр хүчдэлийн суурь байрлуулжээ

Хан-Уул дүүргийн IV хороонд байрлах “Нью гарден” хотхон дахь сагсан бөмбөгийн талбайн хашааны дэргэд энэ сарын 6-нд өндөр хүчдэлийн төмөр суурь босгосон талаар тэндхийн оршин суугчид холбогдох газруудад нь гомдол гаргажээ. Сагсан бөмбөгийн талбайн хашаа, өндөр хүчдэлийн суурийн хоорондох зай нэг метр хүрэхгүй байгаа нь нүдэнд туслаа. Өндөр хүчдэлд хүн ойртуулахгүйн тулд гадуур нь давхар хашлага татах ёстой ч хашаа байтугай анхааруулсан тэмдэг ч алга. Ядаж “Хүрч болохгүй”, “Цахилгаанд цохиулах аюултай” гэх санамж бичиг баймаар. Тодруулбал, Богдхан уулын энгэр дагуу барьсан тус хотхоны зарим барилгын хажуугаар өндөр хүчдэл ийн татжээ. Тус хотхоны орон сууцыг “Монгол угсаатан” компанийнхан барьжээ. 2018 оны аравдугаар сард анхны оршин суугчид нь байрандаа нүүж орсон байна. Тухайн үед өндөр хүчдэлийн ганц шон байсан ч гүйцэтгэгч байгууллагынхан “Цахилгааны утас татахгүй, манайд хамааралгүй” хэмээжээ.

“Нью гарден” хотхоны оршин суугч Э.Саруултуяа “Хүүхдийн тоглоомын талбайн хажууд цахилгаан дамжуулах өндөр хүчдэл байршуулах нь тэдний эрүүл, аюулгүй орчинд өсөж, торних эрхийг хязгаарлаж байна. Ядаж уулын цаагуур өндөр хүчдэлээ татаж болох байсан. Цахилгааны асуудлаас болж хэчнээн хүүхдийн амь эрсдэж байгаа билээ. Хүүхдээ гадна талбайд тоглуулна гэхээс айж байна” гэж учирласан юм. Мөн оршин суугч Д.Батзаяа “Цахилгааны утсанд нь хамгаалалтын бүрээс ч алга. Бороо орж, аянга буухгүй гэх баталгаагүй. Сахилгагүй хүүхдүүд төмрөөр нь дамжаад авирч магадгүй” гэв. Уг нь өндөр хүчдэл татсан газраас хамгийн багадаа 50 метрийн зайд суурьшлын бүс байх ёстой аж.

Бэлтгэсэн: Э.Намуунцэцэг 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.