Монголын робот сонирхогчдын холбоо, ШУТИС-ийн Мэдээлэл холбоо технологийн сургуулийн “Hightech” клубтэй хамтран “RoboCup Mongolia 2010” тэмцээн зохион байгуулах гэж байна. Залуусын техник, технологийн сэтгэлгээнд шинэ уур амьсгалыг авчрах, шинэлэг санаа, шилдэг шийдэл бүхий бүтээлийг шалгаруулан, алдаршуулах зорилготой энэ тэмцээн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид болон оюутан залуус, инженерүүд гэсэн хоёр ангилалтай. Ангилал тус бүр гурван төрлөөр зохиогдох бөгөөд 9.6 сая төгрөгийн шагналын сантай гэнэ. Техник технологи сонирхдог залуус тавдугаар сарын 1-нийг дуустал www.Robocup.mn сайтаар бүртгүүлж болох юм. Тэмцээн зургадугаар сарын 5,6-нд “Мишээл” экспо төвд болно.
Т.НЯМ







0 Сэтгэгдэл