Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Тереза Мэй “Вrexit”-ийг зургадугаар сарын 30-нд болгож хойшлуулахыг Европын Холбооноос хүсжээ

Их Британийн  Ерөнхий сайд Тереза Мэй Европын зөвлөлийн Ерөнхийлөгч Дональд Тускэд “Brexit”-ийг 2019 оны гуравдугаар сарын 29-с зургадугаар сарын 30-нд болгож хойшлуулахыг хүссэн захидал илгээжээ. Тэрээр   Британийн парламентад үг хэлэхдээ “Ерөнхий сайдынхаа хувьд би “Brexit”-ийг зургадугаар сарын 30-с  хэтрүүлэн хойшлуулахад бэлэн бус байна” гэжээ. Үүнийгээ Ерөнхий сайд “Brexit-ийг урт хугацаагаар хойшлуулах нь  парламент биднийг  ЕХ холбосон хүйн холбооны тухай бясалган эцэс төгсгөлгүй цаг өдрийг өнгөрөөх сөрөг үр дагавартай байх болно” гэж тайлбарлажээ. Үүнтэй зэрэгцэн Евро комисс  Brexit”-ийн хугацааг хойшлуулах нь  хууль зүйн болон улс төрийн ноцтой эрсдэлүүдийг дагуулах аюултайг онцолсон мэдэгдэл нийтэлжээ. “Brexit-ийг хойшлуулах асуудлаар Британийн талаас санал болгох  ямар ч хувилбар  нэг бол 2019 оны тавдугаар сарын 23-нд эсвэл Европын парламентын сонгуулиас хойш болох ёстой” гэж уг мэдэгдэлд бичжээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.