Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Телевизийн мисс шалгаруулна

Энэ жилийн хавар болох “Мисс ТВ интернэшнел”  буюу телевизийн мисс шалгаруулах төслийн ажлын хэсэг Эрхүүд хуралдлаа. Монголын талаас UBS,  Оросоос “АИСТ” телевизүүд хамтран зохион байгуулах энэ төслийн зорилго нь шинэ авьяаслаг хөтлөгч олох явдал гэнэ. Одоогоор Япон, БНСУ, Монгол, Орос дөрвөн улс оролцохоор болоод байна. Гуравдугаар сард улсууд дотооддоо тэмцээн зохиох бөгөөд таван мисс шалгаруулна. Оролцогчид царай зүс сайтай байхаас гадна гадаад хэлний мэдлэгтэй, телевизэд ажиллах хүсэлтэй байх ёстой аж. “Бид эндээс ирээдүйд телевиздээ ажиллах шинэ залуу боловсон хүчин бэлтгэх бодолтой байна. Сайхан ухаалаг, авьяаслаг эмэгтэй хөтлөгч гэдэг үзэгчдийг татах хөшүүрэг юм” хэмээн зохион байгуулагч нар ярьж байна. Шигшээд шалгарсан 20 мисс долдугаар сард Улаанбаатарт цуглан, телевизийн миссийн титмийн төлөө өрсөлдөх болно. Түрүүлсэн бүсгүйг Япон, БНСУ, Оросын телевизэд дадлага хийх эрхээр шагнахаас гадна Вьетнамд болох 2010 оны дэлхийн миссийн уралдааныг сурвалжлах боломж олгох юм байна.

                                                                                                                                                                           М.Сугараа
 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.