Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг Засгийн газар санаачилжээ.Терроризмтой тэмцэх үйл ажиллагааг улсын хэмжээнд зохион байгуулах, зохицуулах чиг үүргийг хуулиар төрийн аль ч байгууллагын эрх үүрэгт оруулаагүй байгаа, мөн гүйцэтгэх ажлыг хавтгайруулахгүй, хязгаартай явуулах, хууль тогтоомжийг чанд сахиулах хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаа зэрэг нь төсөл санаачлах үндэслэл болсон юм байна.
Сүүлийн үед ТЕГ-ын удирдлагыг улс төрийн “үзэмжээр” томилдог болоод буй. Үүнийг ч залруулах санал төсөлд туссан аж. Тус газрын удирдлагын тогтвортой, мэргэшсэн, улс төрөөс ангид байх нөхцөлийг хангах үүднээс дарга, дэд даргыг нь зургаан жилийн хугацаатай томилдог болох аж.







0 Сэтгэгдэл