Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Т.ДЭЛГЭРМӨРӨН: МИНИЙ УРАН БҮТЭЭЛИЙГ СОНСДОГ АРД ТҮМЭНДЭЭ БАЯРЛАЛАА

Г.БАТСҮХ: ДӨРВӨН САРД ШИНЭ CD-ГЭЭ ГАРГАНА

Нэрт хуульч С.Нарангэрэлийн хүргэн Г.Батсүх дуулахын сацуу МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийг дүүргэсэн. Түүний өвөө нь сайн хуульч байсныг хадам аав нь мэдэх учир “Чи чадах ёстой. Өвөөгийн цус хаачих вэ” гэснээр хүргэн хүү хүчээ үзэж, сургуулиа амжилттай төгсчээ. “Номин талст”-ынхан хамтарч уран бүтээл хийгээгүй түр завсарласан ч саяхнаас шинэ CD хийх ажилдаа орсон гэнэ. Ирэх оны дөрөвдүгээр сард фэнүүддээ бэлэг барихаар шийдэн ажлаа эрчимтэй хийж байна. Урлагийнхан шинэ жилийн өмнө маш завгүй байдаг ч өөрийг нь өвчсөн мэт адилхан хүү, хайртай ханьтайгаа шинэ оноо угтах дуртай гэн.

Т.ДЭЛГЭРМӨРӨН: МИНИЙ УРАН БҮТЭЭЛИЙГ СОНСДОГ АРД ТҮМЭНДЭЭ БАЯРЛАЛАА

Хөвгөл мөрний хөвөөнд төрсөн хүүдээ аав, ээж нь Дэлгэрмөрөн хэмээх нэр хайрласан гэдэг. Дээгий залуу насны аагаар алдаж эндсэн ч уран бүтээл хийх сэтгэл нь хэвээр гэдгээ харуулсаар байгаад фэнүүд нь талархаж явдаг. Эх оронч дуучин Дээгий хуурай ах “Харанга”-ын Лхагваа , “Хар сарнай” хамтлагийн Амараа нартай хамтран “Ах дүү гурав” цомог гарган уран бүтээл арвинтай байна. “Шинэ жилийн баяр дөхсөн болохоор зав муутай. Яг одоо ярилцлагад орох гэж байна. Миний уран бүтээлийг сонсохыг хүсэж буй ард түмэндээ би хайртай. Олон байгууллагаас урилга ирж авсан. Би уран бүтээлээсээ өөр зүйл хийгээгүй л байна. Энэ жил нэг онцлог зүйл болох гэж байгааг дуулгая. Монголын эстрад урлагийн академи байгуулагдсан. Рок попын бүх хамтлаг, гишүүд хамтарч энэ жилийн хамгийн сүүлийн өдөр Соёлын төв өргөөнд гала тоглолт хийнэ.

А.ХАЯНХЯРВАА: ГЭР БҮЛЭЭРЭЭ ШИНЭ ОНОО УГТАХЫН ТӨЛӨӨ ЗААВАЛ ЗАВ ГАРГАДАГ

Рок попынхноос нийгмийн идэвх сайтай, улстөрийн ажилд гар бие оролцдог дуучны нэг нь Хаянаа. Социализмын үед “Эгч дүү гурав” гэдэг нэрээр алдаршсан дуучин охидын отгоныг гэргийгээ болгосон тэрбээр өдгөө хүү, охин хоёртой. Хаянаа дуулахын хажуугаар МАНын нарийн бичгийн дарга Л.ОюунЭрдэнийн соёл урлагийн зөвлөхөөр ажилладаг. “Уг нь хийж буй ажлынхаа тухай ярих ёстой юм байна. Гэхдээ шинэ жил дөхсөн болохоор баярын тухай ярихгүй байж болохгүй нь. Би завгүй байсан ч гэр бүлээрээ шинэ оноо угтахын тулд заавал зав гаргадаг. Шинэ CD хийж байгаа тухай хүмүүс дуулсан байх. Арав гаруй дуутай CD-нд хуучин дуунаас гурав нь орж байгаа. Гэхдээ хөгжмийн найруулга нь өөрчлөгдсөн. Шинэ ондоо ажлын амжилтаар дүүрэн байхыг хүсье”.

Т.ХАНГЭРЭЛ: ГЭР БүЛТЭЙГЭЭ ЭХ ДЭЛХИЙ ДЭЭРЭЭ АМЬДРААД Л БАЙНА ДАА

Хаазаа чухам ямар ажил хийж буйгаа нэг их дэлгэсэнгүй. “Эх дэлхий дээрээ энх тунх амьдраад л байна даа. Хоёр настай өхөөрдөм хөөрхөн охинтойгоо, хайртай ханьтайгаа шинэ оноо угтах нь миний аз жаргал. Бид шинэ уран бүтээл хийгээд эхэлчихсэн. Шинэ жилийн захиалга гээд бас зав муутай. Миний хувьд шинэ жил хамгийн сайхан баяр. Хүн бүхэн хуучин оноо сайхан үдэж, шинэ оноо аз жаргалаар дүүрэн угтаарай”.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.