Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Т.Дугаржапов: Талын монгол азийн луу болох замдаа хэдийнэ оржээ

”Шинэ Буриад” сэтгүүлийн редактор Тимур Дугаржаповын бичсэн нийтлэлийг сонирхуулж байна.
Энэ сарын сүүлчээр Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведевийн урилгаар Орост айлчлал хийх гэж байна. 2009 оны наймдугаар сарын 25-нд манай ерөнхийлөгч Монголд зочилсны хариу айлчлал энэ юм. 2005 онд Америкийн Ерөнхийлөгч Жорж Буш Монголд очсоноос эхлэн бид дахин Монголыг сонирхох болсон билээ. Хэдийгээр манай хоёр орны хамтын ажиллагаа нэмэгдэж байгаа ч Америкийн Монголд хийж байгаа ажил, төслийн дэргэд харьцуулахын арга алга. Америкчууд Монголыг ийнхүү сонирхож байгаа нь Орос орны аюулгүй байдалд заналхийлж байгаа хэрэг. Ийм үед Азийн энх тайван, аюулгүй байдалд Буриадын гүйцэтгэх үүрэг маш их байж болох юм. Улаанбаатарт айлчлах үе дээ Дмитрий Медведев Орос, Мон голын харилцаа идэвхгүй болсныг хүлээн зөвшөөрөөд, энэ оронтой хамтран, шинэ сонирхолтой төслүүд хэрэг жүү- лэх санал тавьсан. Д.Медведевээс өмнөхөн 2009 оны тавдугаар сарын 13-нд ОХУ-ын Ерөнхий сайд Владимир Путин Улаанбаатарт очоод ирсэн байлаа. В.Путин тал нутгийн энэ орны Засгийн газрын тэргүүн С.Баяр, Ерөнхийлөгч Н.Энхбаяр, УИХ-ын дарга Д.Дэмбэрэлтэй уулзсан бөгөөд тавдугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгуулиар Н.Энхбаярыг дэмжих зорилготой байв.
Н.Энхбаяр Москвагийн Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургууль төгссөн, Орост талтай, Монголын томоохон төлөөлөгч юм. Гэвч сүүлийн үед Монголд Америк, Япон болон баруунд “дурласан” шинэ үе өсөн торниж байгаа билээ. Орос орон хэчнээн тусалсан ч Н.Энхбаяр ялагдан, Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч болсноор Монголтой харилцах гадаад бодлогоо өөрчлөх шаардлага гарч, шинэ Ерөнхийл өгчтэй уулзахаар Д.Медведев Монголыг зорьсон. Монгол хэмээх энэ жижиг хэн орныг оросууд газар доорх байгалийн баялгаас нь төдийгүй геополитикийн шинэ нөхцөл байдлаас нь болж ихэд сонирхож байгаа. Мон голд болж байгаа засгийн эрхийн халаа солио болон эрх баригч Хувьсгалт нам барууныг дагасан Ардчилсан намд байр сууриа алдаж эхэлснээр бидэнд шинэ бодлого хэрэгтэй болсон юм. Тавдугаар сард болсон Ерөнхийлөгчийн сонгууль энэ бүхнийг тод харуулсан билээ. Монголын ардчилсан хүчин засгийн эрхийг авч чадна гэдгээ 2008 онд болсон УИХ-ын сонгуулиар харуулсан. МАХН 76 суудлын 45-ыг нь авч чадсанаар  ”Шинэ Буриад” сэтг үү лийн редактор Тимур Дугаржаповын бичсэн нийтлэлийг сонирхуулж байна.
Эвсэл байгуулалгүй Засгийн газраа байгуулах эрхтэй болсон энэ сонгуулийн дараа 2008 оны долдугаар сарын 1-нд Ардчилсан намын тэргүүн Ц.Элбэгдорж сонгууль будлиантай болсныг тэмдэглээд, сонгуулийн дүнг өөрчлөхийг уриалсан юм. Хэвлэ лийн бага хурлын дараагаар МАХН-ын байрны дэргэд олон мянган хүн оролцсон цуглаан болж, намын байр луу дайрч довтолсон. Дөрвөн давхар байшинг шатаа сан жагсагчдад цагдаа нар нулимс асгаруулагч хий хэрэг лэсэн билээ. Ерөнхийл өгч Н.Энх баяр дөрвөн өдрийн онц байдал зарласан энэ үймээнээр таван хүн амь на саа алдаж, хэдэн зуун хүн гэмтэж бэртсэн. Энэ жагсаалыг дэлхийд “Жүржийн хувьсгал”, “Эсгий гэрийн хувьс гал” хэмээн нэрлэсэн бө гөөд Гүрж, Украинд ийм хувьсгал болж, барууны талын улстөрчдийг засгийн эрхэнд гаргаж байв. Үнэндээ бол Монгол парламентын засаглалтай улс тул Ерөнхийлөгчийн үүрэг тийм ч их биш.
Тийм болохоор Ардчил сан нам засгийн эрхийг гартаа авахын тулд парламентад гарцаагүй олон суудал авах ёстой. 2008 онд болсон сонгуулиар МАХН олонхи болж чадсан тул тэд засгийн эрх барьж, Ерөнхийлөгч ч тэдний аяыг дагахаас өөр арга байхгүй байна. Гэхдээ дараагийн сонгуулийн дараа энэ орны улс төрийн байдал эрс өөрчлөгдөж магадгүй юм. АМЕРИК НӨЛӨӨ Монголын УИХ-ын сонгуулиас хэдхэн хоногийн өмнө “The Wall Street Journal” “Хэ рэв Америк Монгол дахь Москвагийн өнгөлзлөгийг зүгээр хараад суугаад байвал Ази дахь ардчилал аюулд учирна. Америк дэлхийн хамгийн баян байгалийн нөөцтэй бүс нутагт нөлөөгөө алдана” гэж бичсэн юм. 2005 оны арваннэгдүгээр сарын 21- нд Америкийн Ерөнхийлөгч Жорж Буш Монголд айлчилж, “Нээлттэй эдийн засагтай, үлгэр жишээ ардчилсан орон” хэмээн магтсан нь Америк Монголыг сонирхож байгаагийн тод жишээ болсон.
Америкийн Ерөнхийлөгч Монголд ирж байгаа нь анх удаагаа байлаа. Буш эдийн засгийн дэмжлэг үзүүлнэ гэдгээ амлаж, АНУ, Монголын хамтын ажиллагааны чиг шугамыг тодорхойлсон. Америкийн “Мянганы сорилтын сан” нэртэй хөтөлбөрийн хү- рээнд олон шат дараалсан төс лийг санхүүжүүлж байна. Терроризмтэй тэмцэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Буш тэдэнд 11 сая доллар өгч, Монголыг эрх чөлөөний тэмцэлд хамтарсан ах дүүс гэж цоллолоо. Улс төр, цэргийн салбарт ч монголчууд тэдэнтэй хамтарч, Иракт 132 цэргээ явуулсан бол Сьерра-Леонд 250 дайчин илгээн, нэг үгээр хэлэхэд АНУ Оросын хамар дор нь шинэ найзтай болчихлоо.

ИХ ХААНЫ ЭРЭЛД
 2003 оноос Пентагон Монголд “Khaan Quest” (Хааны эрэлд) нэртэй цэргийн сургууль явуулдаг болсон. Америкчууд энэ сургуулиа олон улсын статустай болгож чадсанаар 2006 оноос НҮБ-ын нэр дор явагдаж байна. Энэ сургуульд Япон, Энэтхэг, Бангладеш, Тайланд, Фижи улс оролцож, Орос, Хятад ажиглагчаар оролцож байна. “Khaan Quest” хээрийн сургууль Өмнөговийн Тавантолгой дахь Монголын зэвсэгт хүчний полигонд болдог. (Толгойтоос цаах на оршдог Тавантолгойн цэр гийн сургуулийн баазыг андуурсан бололтой. Орч) Энэ аймаг Хятадтай хиллэдэг бөгөөд Оюутолгой (найман сая тонн алт, 30 сая тонн зэсийн нөөцтэй) , зургаан тэрбум тонн нүүрсний нөөцтэй Тавантолгой гэсэн стратегийн том орд байдаг.
Энэхүү хээрийн сургуулиас болж, Хятадын засгийн газар Монгол, Америкт анхааруулга өгч байсан удаатай. Америк Монголыг Молдав, Гүрж, Украин шиг эрхэндээ авахыг хүсч байгаа нь ойлгомжтой. Монголын ачаар тэд Орос, Хятадыг сандаргаж чадна. Учир нь энэ хоёр оронд хуучин Чингис хааны их гүрэнд орж байсан Буриад, Тува, Алтай, Өвөрмонгол багтаж байгаа. Эдийн засгийн хөгжлийн хурдцаараа толгой цохиж буй Ази Номхон далайн бүсийг захирахад энэ нь Америкт хэрэгтэй. Америк энэ бүс нутгийг Азийн байгалийн баялаг, тэр дундаа Сибирийн байгалиас улбаалан сонирхож байгаа нь үнэн. Жишээ нь АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга байсан Мадлен Олбрайт Сибирийг зөвхөн Орос орон эзэмших нь хууль бус хэмээн мэдэгдэж байсан билээ.
Чингис хааны хуучин нутаг XVII зуунд таслагдан хуваагдаж дууссан ч Балканд бидний нүдний өмнө Америк , НАТО хоёр Югославыг задлаад хаячихсан билээ. Тэгвэл Америк Монгол хоёр гэнэт Монголын бүх газар нутгийг нэгтгэх их хаантай болчихвол яах вэ? Үүнээс болоод Орос орон задран унаж болох юм. Тэд Хятадаас Өвөрмонголыг салгаж мэднэ. Мэдээж хэрэг ийм байдалд дайн, мөргөлдөөн гарах нь ойлгомжтой.

БУРИАД ОРОСЫГ ЗАДРАХААС ХАМГААЛНА
 Өнгөрсөн зуунд Орос орон 1917 оны Октябрийн хувьсгал, 1991 оны ЗХУ-ын задралаар хоёр удаа бутрах шахсан билээ. Хаант Орос унаснаар Финланд, Польш эрх чөлөөгөө олсон бол ЗХУ задарч Балти, Дундад Азийн орнууд тусгаар тогтносон. Улс төрийн хямралтай энэ хоёр үйл явдлын үед Буриад Орос орныг хамгаалах тэргүүн фронтод зогсож байлаа. Учир нь Буриад Орос- Азийн хооронд завсрын бүс болж байв. Иргэний дайны үед Дээд-Үдэд Алс Дорнодын бүгд найрамдах улс гэж байгуулагдсан нь милитарист Япон, Залуу Зөвлөлт улсын хооронд хана болсон завсрын орон байлаа. Зөвлөлт орон энэ улсыг Алс Дорнодоос гадаадын цэргүүдийг гаргах, Сибирь дэх хэсэг бүлэг улсуудыг устгахад ашиглаж байлаа.
 Япончууд 1920 онд Оросоос гарч явсан бол Алс Дорнодын бүгд найрамдах улсын арми атаман Семёновыг устгаснаар үүрэг нь дуусч, 1922 онд татан буугдсан. Монгол-Буриадын автономит мужийг 1923 онд Зөвлөлтийн бүрэлдэхүүн дэх Буриад-Монголын автономит улс болгон өөрчилсөн билээ. 1937 онд Сталин “Их Монгол” үзэл дэлгэрэн мандахаас эмээн, энэ автономийг задлан хуваасан юм. Өнгөрсөн зууны гучаад онд Сталин үндэсний үзэлтнүүдийг хороож эхэлсэн нь үүнтэй холбоотой. Их Монгол Улс байгуулах гэсэн оролдлого дахин гарахаас тэрбээр айж байлаа. ЗХУ задран унаж байхад “Буриадын ард түмний конгресс” зэрэг байгууллагын тавьсан шаардлага бол Буриадын хилийг 1937 оны үеийнх нь нутаг дэвсгэрээр тогтоох явдал байв.
Энэ шаардлагыг Буриадаас нэр дэвшсэн депутат, алдарт дуучин Иосиф Кобзон дэмжиж байлаа. Гэвч засгийн газар 2008 онд Усть-Ордынскийн буриад тойргийг Эрхүүд нийлүүлэн, Агийн бүсийг Читад өгч орхисон. Агийн буриадууд Чита мужтай нэгдсэнээр Забайкальск гэсэн шинэ хязгаар үүссэн билээ. Югослав орон хэрхэн задарч байгааг харсан Оросын эрх баригчид НАТО Сербиэс Косовог салган авсантай адил автономит улсуудаа тарах байх гэж айн ийм арга хэмжээ авсан хэрэг.
Буриадын ард түмэн автономит эрхээ алдсанаа тайван хүлээж авсан. Учир нь тэд улс эх орны аюулгүй байдлыг илүүд үзсэн юм.

ДОРНО ЗҮГТ
 Эрчимтэй хөгжиж байгаа Ази Номхон далайн бүс нутгийн орнууд хил нийлсэн хөрш үүдтэйгээ идэвхтэй ажил лаж байгаа. Тиймээс манай зүүн бүсүүд Ази руу хандаж эхэлж байна. Тэднийг Азид алдчихгүйн тулд Москва хатуу арга хэрэглэж байгаа. Ганзагын наймаачдыг гаалиар шатаан, татварыг нь нэмсээр байгаад Японы хуучин машин оруулж ирэхийг зогсоож чадсан. Байгалийн хязгаар, Алс Дорнодыг хөгжүүлэх тусгай хөтөлбөр гарган хэрэгжүүлж байгаа. Хялбар залж, захирч байхын тулд Москва Сибирь Байгалийн бүсэд байгаа мужуудыг нэгтгэн томсгох бодол той байна. Том супер бүс нутаг байгуулахыг Буриадын хуучин ерөнхийлөгч Л.Потапов дэмждэг байлаа.
Гэхдээ том муж байгуулахын сайн, муу талыг Москва тооцоолж дуусаагүй л байна. Дорнын бүсүүдээ янзалж засахгүй бол болохгүйг ойлгосон Д.Медведев өнгөрсөн жил Монгол явах замдаа Улаан- Үдэд очсон нь Буриадын хувьд түүхэн үйл явдал болсон билээ. Одоохондоо оросууд Дорнод бүсээ өөрчлөн шинэчлэх шаардлага байгааг ойлгож байгаа ч идэвхтэй ажиллаж эхлээгүй л байна. Тэднийг хөдөлж ядаж байх хооронд Алс Дорнод, Байгальд Хятадын нөлөө ихэсч, Монголд Америк, Япон байраа олжээ. Давост болсон Дэлхийн эдийн засгийн чуулган дээр нэрт эдийн засагч Жорж Сорос амралтаа Монголд өнгөрүүлнэ гэдгээ амласан. Тал нутгийн Монгол Азийн шинэ луу болох замдаа хэдийнэ оржээ. Монголоос дээр амьдралтай байж дассан буриадууд ядуу хамаатны дүрдээдасах уу, үгүй юү гэдэг хэцүү.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.