Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ТВ-8 телевизийнхэн анх удаа “MONSTERS” шоуг үзэгчдэд хүргэх гэж байна

 Манай улсад рок поп урлаг үүсч, хөгжсөний 40 жилийн ойг угтаж рок поп урлагийн тавцанд, тэр дундаа амьд хөгжмийн урлагт шинэ залуу, авъяаслаг, ирээдүйтэй хамтлаг, дуучдыг нээн төрүүлэх, тэдэнд уран бүтээлийн дэмжлэг туслалцаа үзүүлэхийн зэрэгцээ рок поп урлагт өөрийн энэ яваа нас, залуу халуун насаа зориулсан хүмүүсийг дурсч алдаршуулах, амьд хөгжмийн утга учрыг үзэгчдэд ойлгуулах зорилгоор амьд хөгжмийн “Monsters” шоу нэвтрүүлгийг хийхээр болжээ.

Энэ нэвтрүүлэг урьд өмнө нь хийгдэж байгаагүй жинхэн амьд хөгжмийг сурталчилсан, шинэ залуу авъяастнуудыг төрүүлсн телевизийн анхны шоу нэвтрүүлэг байх бөгөөд нэвтрүүлгийн хийц хэлбэрийн хувьд өвөрмөц хэлбэртэй байх аж. ТВ-8 телевиз, “Хурд” хамтлаг энэхүү шоугаар унаган авъяастай, жинхэнэ амьд хөгжмийн мэдрэмжтэй рок поп урлагийн залгамж халаа, өсвөр үе болон залуучууд та бүхний өмнө од болонг гялалзах үүд хаалгыг тань нээх болно.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.