Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Т.Баясгалан Нөхөр маань урлагийн тоглолтоор бэлэг барьдаг

Маргааш гавьяат жүжигчин Т.Баясгалангийн мэндэлсэн өдөр. Бүл нэмсний дараах төрсөн өдрөө тэмдэглэхээр догдлон суугаа түүний сэтгэгдлийг сонслоо.

Юуны өмнө Танд төрсөн өдрийн баярын мэнд хүргэе. Энэ жил төрсөн өдрөө хэрхэн тэм дэглэхээр төлөвлөж байна вэ?

-Тоглолтоос тоглолт дам жин гүйсээр байгаад тэмдэглэлт баяруудад ач холбогдол өгч, цаг зав зарцуулах боломж урла гийнханд төдийлэн олддоггүй. Тэр л жишгээр гэр бүлтэй болох хүртлээ би төрсөн өдрөө нүсэр тэмдэглэж байгаагүй. Энэ жилийн хувьд гэр бүлийнхэн, найз нөхөдтэйгөө гадагшаа явж тэмдэглэхээр төлөвлөөд бэлтгэлээ базааж байна. Энэ жил гэр бүлийн минь хувьд тун онцгой. Бүл нэмсэн болохоор хамгийн сайхан төрсөн өдөр минь болох байх.

Багадаа энэ өдрийг яаж тэмдэглэдэг байсан бэ?

-Төрсөн өдөр болох үеэр зуны амралт эхэлчихдэг болохоор хөдөө буурал өвөө- гийндөө очиж таардаг байсан. –

Нөхөр тань ихэвчлэн ямар бэлэг өгдөг вэ?

-Манай хүн төрсөн өдрийн арга хэмжээг их сайхан зохион байгуулдаг. Манай хөрш “Талст” дэлгүүрийн захирал Цог бид хоёрын төрсөн өдөр нэг өдөр тохиодог. Тиймээс урьд жилүүдэд хотхоныхонтойгоо хамт баярладаг байсан. Тэр арга хэмжээний үеэр нөхөр маань урлагийн тоглолтоор бэлэг барьдаг нь их таалагддаг.

Төрсөн өдрийн бэлгүүдээс сэтгэлд хамгийн тод үлдсэн нь юу байв?

-Манай хотхоныхон болор заан бэлэглэж байсан нь санаанаас гардаггүй. Их сайхан бэлгэдэлтэй бэлэг байсан юм. Би ер нь бэлгэдэлтэй зүйл цуглуулах дуртай. Түүнчлэн фэнүүд маань захидал, ил захидал илгээж, радио, телевизээр мэнд чилгээ дэвшүүлэх, хэвлэл мэдээллийн га зарт ажилладаг нөхөд маань мэндчилгээ ирүүлэх зэргээр гэнэтийн бэлэг барьж байсан.

Хүүгийнхээ анхны төрсөн өдрийг хэр хэн тэмдэглэхээр төлөвлөж байна вэ?

-Хүү маань наймдугаар сард төрсөн. Тэр өдөр I эмнэлэгт надтай хамт амаржсан ээжүүдтэй холбоо бариад хүүх дүүдтэй нь хамт нэг намуухан, тайван орчинд тэмдэглэхээр төлөвлөж байгаа.

Танай хүү хэдэн кг жинтэй төрж байв?

-Дөрвөн кг орчим төрсөн.

Харин та?

-Би ч бас тэр орчим төрсөн гэдэг. Харин манай хүн яс томтой болохоор таван кг жинтэй гарсан юм билээ.

Төрсөн өдрөө сайхан тэмдэглээрэй.

-Баярлалаа. Танай хамт олонд ажлын ам жилт хүсье. Танай сонин гэгээн мэдээлэл нийтэлдэг болохоор “Өнөөдөр” сониныг уншиж, үнэлж явдаг шүү гэдгээ уншигчийн зүгээс хэлье.

Түүний хань УИХ-ын гишүүн Д.Батбаяртай холбог дон гэргийнхээ мэндэлсэн өдрийг хэрхэн тэм дэглэх гэж байгааг нь сонирхов.

Ханийнхаа төрсөн өдрийг тэмдэглэнгээ амралтын өдрүүдээ Японд өнгөрүүлэхээр төлөвлөж байгаа. Танай сониноор дамжуулан хайрт ханьдаа төрсөн өдрийн баярын мэнд хүргэж, уран бүтээлийн амжилт хүсье. Төрсөн өдрийг нь мартагдахааргүй сайхан тэмдэглэнэ ээ.

О.Ундармаа

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.