Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Та нар намайг барьж чадахгүй, би галдан шатаасаар байх болно”

Сэлэнгэ аймгийн төвд ир гэдийн хэд хэдэн автомашин, байшин, гараашийг галдсан хэрэг гараад багагүй хугацаа өнгөрсөн ч гэмт хэрэгтэн баригдаагүй байгаа. Гэмт эт гээд өнгөрсөн баасан га ригт бас л хоёр айлд хохирол учруулжээ.

Эх сур валжийн мэ дээлс нээр айлын гэр, байшин болон хадланг нь галдсан гэнэ. Аймгийн Цагдаагийн ажилтнуудад Улаанбаатараас ЭЦГ, УМБГын ажилт нууд хүч нэмэг дүү лэн очиж ажиллаж байна. Харин хэрэгтний ул мөрийг олсон талаар эх сурвалж мэдээллээ.

Гэмт этгээд өнгөрсөн долоо хоногийн эхээр галдахыг завдсан айлынхаа хашааны гадна унадаг дугуйгаа орхиод зугтсаныг цагдаагийнхан олж, уг дугуйг мэдэх хүн холбоо барина уу гэсэн зар орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацаад бай гаа гэнэ. Гэмт этгээд хоёр долоо хоногийн өмнө айлын өвсөнд гал тавьж байхад нь гэрийн эзэн бие засахаар гарч яваад таарчээ.

Тэрбээр хашаа даван зугтсан бөгөөд гэрийн эзний цагдаагийнханд өгсөн мэдээллээр хар хувцастай, 170 орчим см өндөр эрэгтэйг эрэн сурвалжилж байгаа аж. Галдан шатаагчийг эрэн сурвал – жилж байх хугацаанд тэр бээр цагдаагийнхантай холбоо барьж “Та нар намайг барьж чадахгүй. Би цаашид ч галдан шатаах болно” хэмээн тавласан тухай орон нутгийн эх сурвалж мэдээллээ.

Сэлэнгэ аймгийн нэгэн иргэн “Сүү лийн үед их түгшүүртэй байх бол лоо. Галдан шатааж байгаа ноцтой хэрэгтэй зэрэгцээд хүнийг хэрцгийгээр хөнөөсөн, хүчингийн гээд шил шилээ даран хэрэг гарах боллоо. Хүчингийн гэмт хэ рэг үйлдсэн этгээдийг саатуулсан гэж цагдаагийнхан мэдээлсэн.

Хүн амины хэргийн тухайд нэгэн хүний хоолойг хэрчиж амийг нь бүрэлгэсэн байжээ. Гэмт этгээд баригдсан эсэхийг мэдэхгүй” гэлээ.

 

 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.