2008 оны сонгуулийг томсгосон мажоритар тойргоор явуулсан нь гишүүдийн “аминчхан” үзлийг мартуулжээ. Нэг тойргоос Парламентад суусан гишүүд хамтраад, томоохон хөрөнгө оруулалт хийхийг эрмэлздэг болж. Сургууль, цэцэрлэгийн цонх шиллэх, дээвэр засах, будах гэх мэт жижиг асуудалтай гишүүд хутгалддаг байсан өмнөх үеийн ичмээр явдал ард хоцорчээ.
Ховд аймгийн 16 дугаар тойргоос сонгогдож, УИХ-ын даргын алба хашиж буй Д.Дэмбэрэл, нутгийн дүү С.Бямбацогттой “хөрөнгөө” хоршсон байна. Хөрөнгө оруулах объектыг сонгохдоо орон нутгийн иргэд, төрийн захиргааны байгууллагын саналыг гол нь харгалзаж үзсэн хэмээн С.Бямбацогт ярив.
Энэ хоёрын тэрбумын задаргааг харахад хүүхэд, залуусын сурч боловсрох нөхцөлийг сайжруулахад ихэд анхаарч ирсэн бололтой. Баруун бүсэд анх удаа хүүхэд, залуучуудын соёлын төв барьж байгуулахад эрхэм хоёр гишүүн нэг тэрбум төгрөг зарлагадахаас татгалзаагүй нь сайшаалтай.







0 Сэтгэгдэл