Татвар төлөгчдийн өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд сэтгүүлчид, хэвлэн нийтлэгчдийн дунд зарласан нийтлэлийн уралдааны дүн өчигдөр гарлаа. Энэүеэр ТЕГ-ын удирдлагууд нийтлэлийн уралдаанд шалгарсан сэтгүүлчдэд шагналыг гардуулж баяр хүргэлээ. “Татварын орчны шинэтгэл-бидний оролцоо” сэдвийн дор зохион байгуулагдсан уг уралдаанд хот, хөдөөгийн 20 хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчид бүтээлээ ирүүлснээс “Өдрийн шуудан” сонины сэтгүүлч Д.Золзаяагийн “Татварын албанд төсөвлөдөггүй соён гэгээрүүлэх зардал”, “Татварын тогтолцоо зүүний имижтэй хэвээр байна”, “Гүйлгээг бэлнээр хийхээс татгалзаах эрхзүйн орчныг бүрдүүлье” цуврал нийтлэл тэргүүн байрт шалгарч, хоёрдугаар байрт “Үнэн” сонины сэтгүүлч Д.Элбэрэлтийн “Төлбөр тооцоог бүртгэлжүүлснээр нийгэм, эдийн засаг эрүүлжинэ” нийтлэл, гуравдугаар байрт Дархан-Уул аймгийн “ЛХА” телевизийн редактор “Найрамдлын дархан” сонины сэтгүүлч Г.Буянцогтын “Татварынхан элдэвтэй хүмүүс”, “Зорилго дагуулсан шинэчлэл” нийтлэл шалгарлаа. Шагналт байранд Соёлын гавьяат зүтгэлтэн, ахмад сэтгүүлч Л.Гүнсэнгийн “Бурууд бурхан ч өршөөлгүй” нийтлэл шалгарч батламж гардав.







0 Сэтгэгдэл