

Есөн сарын 14-ний байдлаар есөн аймгийн 14 сум, Улаанбаатар хотын хоёр дүүргээс тарваган тахлын сэжигтэй 20 тохиолдол бүртгэгдсэн байна.
Тодруулбал, Ховд аймагт гурав, Говь-Алтай, Завхан аймаг тус бүр нэг тохиолдол батлагджээ. Эдгээр таван тохиодлын гурав нь хүндэрч нас барсан гэж ЗӨСҮТ-ийн ерөнхий захирал Н.Цогбадрах мэдээлэв.
Мөн есөн сарын 10-нд Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн боловч онош нь үгүйсэгдсэн байна.
Иймд тарваганы мах идэхгүй, агнахгүй байхыг холбогдох албаныхан анхаарууллаа.














Тарваганы мах идэж байж үр хүүхдээ өнчүүрлэж байхаар идэхгүй байсан дээр шүү. Энэ жил тарваган тахал өвчин их байна. Иймд иргэн бүр хянамгай байх хэрэгтэй.
На өвчин чинь халдварладаг өвчиншдээ идэх уухаа бодож байж идэж уулдаа. Хайртай хүмүүсээ битгий эрсдэлд оруулаарай