Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ТАНД Л ГЭЖ ХЭЛЭХЭД

Бодож сэтгэдэг төхөөрөмж

Нисэх онгоцны буудал. Жорж хийх юмаа олж ядан холхино. Тэгээд тэнд байсан жинлүүр дээр гарч зогстол өмнөх дэлгэцэн дээр нь дараах бичиг гарч иржээ.
“Таны нэр Жорж. Биеийн жин 85. Нью Йоркийн чиглэлд ниснэ”. Жорж маш ихээр гайхав. Тэгээд арван минутын дараа хар нүдний шил зүүж байгаад нөгөө төхөөрөмжин дээр гарч зогстол өмнөхөө дахин давтахад Жорж гайхан бишрэв. Тэгээд ОО-ийн өрөөнд орж сахлаа хусаж, хувцсаа сольчихоод дахин нэг зогсвол дэлгэцэн дээр “Таны нэр Жорж. Биеийн жин 85. Таны суух ёстой байсан онгоц хорин минутын өмнө хөөрсөн” гэсэн бичиг гарч иржээ.

Зөвлөмж
Хүмүүс үргэлж өмнөө гарч ирсэн түр зуурын төөрөгдөлд автан өөрийн зорилгоо өөрчилдөг. Тиймээс байнга төөрөлдөж явдаг бол та үргэлж онгоцноосоо хоцрох болно. Амьдрал богинохон учраас таны хоцрохыг хүлээж тэвчихгүй л болов уу.

Сэтгэл хангалуун үедээ өөрийгөө бүү март

Амжилтад хүрсэн хүн бардам байх нь бий. Гэвч хязгааргүй төгс амжилт гэж хаана ч байхгүй. Тиймээс сэтгэлээр унасан үедээ бүү шантар, сэтгэл хангалуун цагтаа омогшиж, төрхөө бүү март. Хэрвээ та өөртөө сэтгэл хангалуун байгаа бол омгорхог их занг битгий өөрийн зуршил болгоорой.

Шалгалт

Нэгэн америк оюутан олон улсын жолооны эрх авах шалгалт өгч байна гэнэ. Шалгалт л болсон хойно нөгөө оюутан сандарч, зөвхөн зүүн тийш эргэх тэмдгийг харсан мөртлөө санаа амарсангүй,
-Turn left? /зүүн эргэх үү?/ гэж асуужээ. Шалгалт авч байсан багш,
-Right /тийм гэсэн үг, гэхдээ англи хэлэнд right гэдэг үг “баруун” гэсэн утгаар бас хэрэглэгддэг/ гэхийг сонсоод оюутан залуу тэр дор нь баруун тийш эргэчихжээ.

Зөвлөмж
Чухал хэрэгцээтэй асуудал шийдэх үедээ хэний ч үгийг бүү дага. Бодол санаагаа төвлөрүүлж,  өөртөө итгэх л цорын ганц зөв гарц юм.
Зөгий ба аалз

Зөгий,  аалз хоёр гэрлээд удаагүй байхдаа их л аз жаргалтай байж гэнэ. Зөгий,
-Би мах идэж үзлээ. Ёстой сайхан гэхэд аалз,
-Би зөгийн бал амсаж үзлээ. Тун дажгүй гэлээ. Нэг их удалгүй тэднийх дандаа хэрүүлтэй байдаг болжээ. Зөгий нөхрөө,
-Өдөржин гэрийн мухар сахиж, цоорхой тор нөхөхөөс өөрийг мэддэггүй тэнэг гэхэд аалз эхнэрээ,
-Өдөржин гадуур тэнэдэг, бүх бие нь будаг болсон балай эм гэж загнана.

 Зөвлөмж
Үг гэдэг бол хоёр хүний сэтгэлээс гарч  буй зүйл юм. Амжилт, ялагдал хоёр нь боломжоос илүүтэйгээр урам зоригоос хамаарч байдаг. Дандаа л бухимдаж, хүйтэн үгс чулуудаж явдаг хүн амжилтад хүрсэн нь тун ховор. Харин аясыг нь дагуулаад л урам зориг өгч байдаг хүмүүс эрт эдүгээд ч, гадаад дотоодод ч өндөр сууринд заларч байсан нь, бас байгаа нь тоолшгүй олон билээ.

Намайг хөө

Шөнө дунд нэгэн залуухан бүсгүй галзуугийн эмнэлгийн хажуугаар өнгөрч явтал ард нь “Аааа” гэж хамаг чадлаараа орилох эрэгтэй хүний дуу цуурайтжээ. Эргээд хартал ямар ч хувцасгүй залуу өөрийг нь чиглээд хар хурдаараа гүйж байж. Бүсгүй ч айсандаа хандсан зүгтээ гүйлээ. Хичнээн хурдан гүйвч хойноос нь хөөх залуу хорин алхмын зайд салахгүй дагана. Гэнэтхэн өмнө нь оршуулгын газар тулж ирэхэд бүсгүй зогслоо. Тэгээд газарт сөхрөн унаж,
-Чи намайг яасан ч яахав. Харин битгий л алаарай. Би гуйж байна гэж уйлахад залуу зальжин инээмсэглээд,
-Үнэн биз. Тэгвэл чи одоо намайг хөө гэж ээ.

Зөвлөмж
Зарим тохиолдолд таны санаа тавьж байгаа хүн танд санаа тавихгүй байж болно. Таны сонирхож байгаа хүн таныг огтхон ч тоохгүй байж мэднэ. Таны үзэн яддаг хүн таны төлөө байнга сэтгэл зовниж явдаг ч байж мэднэ. Тиймээс та хэн нэгэнтэй харилцахдаа дотор бодлыг нь мэдэж чаддаггүй юмаа гэхэд үгийг нь сонсож байж, дараагийн алхмаа хийж байгаарай.  

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.