Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Тамхинаас гаргахад туслах таван төрлийн хүнс

 

1. Сүү

Сүү тамхи татах дуршлыг бууруулдаг болохыг олон хүн нотлоно. Итгэхгүй бол Та өөрөө туршаад үзээрэй. Тамхи татмаар санагдсан үедээ нэг аяга бүлээн сүү уучихвал тамхи татах хүсэлгүй болдог байна. Энэ бол тамхинаас гарах, тамхиа багасгах хүсэлтэй хүмүүст тохирох хамгийн энгийн, нэлээд дэлгэрсэн арга. Мөн жин нэмэхээс айж байгаа нэгний хамгийн зөв сонголт байх болно. Сүү тамхины дуршлыг бууруулахаас гадна хүний ой тогтоолтыг сайжруулж, зүрхний үйл ажиллагааг дэмжин, кальцийг нөхөх гээд олон талын ашигтай.
2. Жүржийн шүүс
Тамхи татахад бие дэх С аминдэм их хэмжээгээр хорогддог. Нэг ширхэг янжуур татахад бие мах бодиос 25 гр аминдэм устдаг байна. Мөн найрлага дахь никотин судас нарийсгадаг. Мөн устсан С аминдэмийг никитоноор орлуулан, энэ нь биед шингэж дууссны дараа С-ийн дутагдал нь тамхи татах дуршлаар илэрдэг байна. Тиймээс тамхичид бие дэх С аминдэмийг нөхөх, цусны эргэлтээ сайжруулах, никотины хордлогыг багасгах үүднээс С аминдэмээр баялаг хүнс хэрэглэх шаардлагатай. Үүнд жүржийн шүүс тэргүүтэй хүнсний бүтээгдэхүүн тогтмол хэрэглэж байвал тамхилах дуршил мэдэгдэхүйц буурдаг нь эрдэмтдийн судалгаагаар нотлогдсон. Нэг аяга жүржийн шүүс нь нэг аяга С аминдэм гэсэн үг. Мөн нимбэгний шүүс, үхрийн нүдний шүүс нь С аминдэмээр баялаг.
3. Шанцай /celery/
Тамхи татмаар санагдсан үедээ шанцайтай салат идвэл мөн дуршил бууруулдаг. Түүнчлэн шинэ ногооны зууш, байцаа, хаш, шош, спража, вандуйтай салат идээрэй. Исэглэндүү амттай, эдгээр ногоонууд сахар, уурагт бодис, С аминдэмийн найрлагатай байдаг. Мөн В бүлгийн аминдэм, каротин, кали, фосфор, тодорхой хэмжээтэй бий. Мөн эдгээр ногооны найрлага дахь пектинт бодис нь хүний бие организмаас хорт бодисыг /алкоголь, никотин/ зайлуулж, цусан дахь холестрины хэмжээг багасгадаг.
Брокколи байцаа
Хурц ногоон өнгөтэй энэ байцаа ургамлын тосны зарим зүйлийн элементээр баялаг учраас цусан дахь холестерины хэмжээг барьж байхад чухал нөлөөтэй.Брокколид нимбэгтэй адил хэмжээний С аминдэм агуулагддаг бөгөөд кальци, кали, фолиевын хүчил, бета-каротинээс эхлээд маш олон эрдэс бодистой тул аминдэмийн уурхай  хэмээн нэрлэх нь бий. Хүнсэндээ хэрэглэж байвал дархлаа сайжруулж, цус багадалт, халдвар, элэгний өвчин, хавдраас урьдчилан сэргийлдэг. Брокколиг ууранд жигнэж хэрэглэвэл аминдэм, эрдэс бодис нь илүү сайн хадгалагдаж үлддэг. Тиймээс тамхи татахын оронд брокколи байцаа идэж байвал аминдэмийн дутагдлаа нөхөж, тамхи татах дуршлыг бууруулдаг. Тэгээд ч байцааны төрлийн ургамлууд никотины хорыг арилгаж, цусыг цэвэрлэдэг хүнсний жагсаалтад дээгүүрт бичигдэнэ.
Улаан дарс
“Хорыг хороор дарна” гэж бодож болох. Гэхдээ улаан дарс тохируулж хэрэглэсэн тохиолдолд сайн эм болдог гэдгийг санаарай. Улаан дарсны тэр олон ашиг тусыг дурьдалгүйгээр тамхичдад биед агуулагддаг хорт бодисыг гадагшлуулах үйлчилгээтэй Е аминдэм нь тун хэрэгтэй.  баялаг агуулагддаг байна. Мөн тамхинаас гарахаар сэтгэл шулуудсан бол уг дарсны найрлага дахь хүний сэтгэл санааг тайван, хэвийн байлгахад шаардлагатай амин хүчлүүдийг аваарай. Өмнөд Калифорнийн их сургуулийн эрдэмтэд тамхи татдаг хүмүүсийн дунд улаан дарс уулган судалгаа явуулахад оролцогчдын 60 хувийнх нь тамхи татах дуршил буурсан байсныг тогтоожээ. Та ч гэсэн туршаад үзээрэй.

 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.