Тамхи татах хориотой гэсэн бичиг албан газар, такси, зоогийн газар гээд хаа сайгүй л харагддаг. Харин уушийн газар, тэр дундаа зугаа цэнгэл ид өрнөж буй үдэшлэг зохион байгуулж буй газарт ийм бичиг байх нь үгүй.
Шинэ зууны залуусыг эрүүл, аюулгүй орчинд амьдрахыг уриалсан “Non-Smoke” буюу “Тамхигүй” үдэшлэгийг “MNG Bridge” энтертайнмент, “Umbrella music” хөгжмийн хөтөлбөрийн хамт олон анх удаа зохион байгуулах гэж байна.
Ирэх сарын 8-нд болох үдэшлэгт тамхины эсрэг ая дуугаа өргөхөөр рок попын хамтлаг дуучдаас гадна ди-жей Анна, Амараа, Ганаа нар оролцоно.







0 Сэтгэгдэл