Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Тал нутгийн домог

Тийн урвагч төмөр бар жил гарч буй энэ өдрүүдэд Буриадын Улаан-Үд хотод Дэлхийн монголчуудын чуулган зохион байгуулах ажлын хэсэг хуралдаж байна. Энэ арга хэмжээг амжилттай зохион явуулбаас Буриадын аялал жуулчлалд ихээхэн ашиг орлого орно гэж тус улсын удирдлага үзэж байгаа аж. Буриадын Соёлын яамнаас уг наадмын хүрээнд Монгол, Буриад, Өвөрмонгол, Халимагийн дуучдын тоглолт болохоос гадна үзэсгэлэн худалдаа ч ажиллуулах гэнэ. Гэхдээ Буриадын Соёлын яамнаас гаргаж байгаа хамгийн том бүтээл нь “Тал нутгийн домог яриа” нэртэй ном байх юм байна. Монгол, буриад, халх гээд монгол бүх угсаатны ардын аман зохиолоос гадна монгол угсаатны алдарт хүмүүсийн намтар багтах гэнэ. Манай орноос Б.Ринчен Ц.Дамдинсүрэн, Занабазар, Богд хаан нарын төр, нийгэм соёлын зүтгэлтнээс гадна өндөр Гонгор, Намхай аварга нар багтсан бол Халимагаас Ерөнхийлөгч Илюмжинов, Өвөрмонголоос монголч эрдэмтэн Сайшаалт нарын намтар оржээ. Манай орноос тус ном бүтээх ажилд орчуулагч Х.Мэргэн ажиллаж байгаа юм байна. Буриадууд Монголын соёлын ордон байгуулж байгаа бөгөөд энд манай өдөр тутмын сонинууд байнга тавигдаж байх гэнэ. Мөн монгол кино, ном зохиолоор үйлчлэх юм.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.