Стэнфордын их сургуулиас зохион байгуулдаг Пан Азийн хөгжмийн наадам долоо дахь удаагаа энэ сарын 2-13-нд болох гэж байна. 2004 оноос эхлэлтэй уг арга хэмжээнд манайхаас Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Б.Шарав, хөөмийч Н.Сэнгэдорж, морин хуурч Г.Уртнасан, “Бөртэ” хамтлаг оролцох юм.
Энэ тухай Америкийн хөгжмийн сэтгүүлч Эндрю Гилберт mercurynews.com-д мэдээлжээ. “Морин хуур хэмээх зэмсэг, хөөмий, уламжлалт хөгжмийг жаазтай хослуулан тоглодог “Бөртэ” хамтлагийн бүтээлээс талын нүүдэлчдийн аялгууг мэдрээрэй” хэмээн тэрбээр бичжээ. “Монголын уламжлалт зан заншил, ардын урлагийг хүмүүст таниулах нь дэлхийд төдийгүй Монголд ч чухал зүйл.
Өнөөгийн монгол залуус үндэсний өв соёлоо сайн мэддэггүй, монгол бичгээ ч уншиж чаддаггүй болсон нь ажиглагдсан. Гэтэл үндэсний ёс заншил, өв соёл гэдэг хэн бүхний нэгдүгээрт тавих асуудал” хэмээн уг наадмыг зохион байгуулагч профессор Жиндон Цай ярьжээ







0 Сэтгэгдэл