Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Таксины жолоочийг залхаадаг Хүрлээгийн этгээд араншин

 Хошин урлагийн жүжигчин Хүрэлхүү амьдрал дээр этгээд зантай нэгэн. Нанчид зооглосон үедээ такси дууддаг аж. Гэртээ харих замдаа жолоочийг элдэв үгээр гоочлон, ам хуурай явдаггүй гэнэ. Саяхан тэрбээр таксинд суучихаад нөгөө зангаараа “Чи  намайг таньж байна уу? Би жүжигчин Хүрлээ байна.

Намайг Монголд таньдаггүй хүн байдаггүй юм даа. Чи яахаараа надтай дуугардаггүй билээ” гээд сандал дээгүүр нь хөлөө давуулж, агсамнажээ.

Аргаа барсан жолооч БГД-ийн цагдаагийн хэлтэст согтуу жүжигчнийг хүргэж өгсөн боловч цагдаа нар нь “Өө наадахыгаа гэрт нь хүргээд өг. Дараа лай болно” гээд түлхэх шахам гаргажээ.

Жүжигчин залуу бүтэн цаг шахам үгэлж дуулж, онгирч явсны эцэст арай гэж 1-р хороололд байрлах гэртээ тухлан, жолоочийг амраажээ.

 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.