Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“ТАЙГЫН ДУУЧ” БАРИМТАТ КИНО НЬЮ-ЙОРКИЙН ОЛОН УЛСЫН КИНО НААДМЫН ТЭРГҮҮН ШАГНАЛ ХҮРТЭВ

 “Улаанбаатар кино наадам-2011”-ийн тэргүүн дээд шагналт хүртсэн “Тайгын дууч” ба римтат кино АНУ-д жил бүр зохиогддог Нью-Йоркийн олон улсын кино наадмын шилдэг бүтээлээр шалгарсан тухай сайхан мэдээг МҮОНТ-ийн сэтгүүлч Г.Золжаргал дуулгалаа. Энэ сарын 17-24-нд болсон уг наадамд 36 орноос шалгарсан шилдэг бү- тээлүүд өрсөлд жээ. Шилдэг баримтат киногоор шал гарсан “Тайгын дууч” бол соёлын гавьяат зүт гэлтэн, сэтгүүлч Г.Золжаргал, зураглаач, най руулагч З.Батбилэг нарын хамтын бүтээл юм. Монголоос анх удаа сой сон бүтээл наад мын эхний шатанд шалгарч “Тop notch and exellent” буюу дээд зэрэглэлийн гэсэн үнэлгээ авч эцсийн шал гаруулалтад өрсөлдөх эрх эрх авсан юм байна.

Энэхүү наадмын үеэр “Тайгын дууч” киног Нью-Йоркийн “Куад” кино театрт гаргасан гэнэ. Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын клу – бийн ардын дууны багш Н.Цогбадрах мар – тагдаж байгаа хуучны дархад, уйгур дуунуудыг нутгийн өндөр настнуудаас сурч, үүнийгээ хүүхдүүдэд зааж байгаа тухай өгүүлдэг “Тайгын дууч” баримтат киноны зургийг энэ оны нэгдүгээр сарын тэсгим жавартай өдрүүдэд Хөвсгөл аймагт авчээ. Да яаршиж буй нийгмийн хурдацтай хөгжил болон техник технологийн дэвшлийн явцад ардын өв уламжлалын үнэ цэнэтэй бүхэн мартагдаж, устах аюул нэгэнт нүүрлэснийг хүмүүст ойлгуулахыг хичээсэн бүтээл болсноороо онцлог юм.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.