Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Тагнуул, гаалийнхан таван кг алт илрүүлэв

Улаанбаатар Эрээний чиглэлийн 22 дугаар галт тэргээр зорчиж явсан Монгол Улсын иргэн хоёр эмэгтэй таван кг алтыг хоёр хуваан хадганд ороож, дотоожиндоо нууцлан, хууль бусаар улсын хилээр нэвтрүүлэхийг завдах үед нь Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Ч.Эрдэнэчимэг, Н.Оюунтөгс нар ил рүүлсэн байна. Энэхүү хууль бус үйлдлийг ТЕГ-ын Замын -Үүд дэх албаны мэдээллээр илрүүлжээ. “Төрийн өмнөөс үйлчилгээ үзүүлж байгаа мэргэжлийн байгууллагууд хамтран ажиллах болсноор хууль бус үйлдлийг таслан зогсооход үр дүнгээ өгч байна гэж” гаалийн ажилтнууд өгүүлэв.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.