Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Тавьсан шаардлагуудыг нь 2011 он гэхэд биелүүлнэ гэвэл өлсгөлөнгөө зогсооно гэв

УИХ-ын даргын захирамжаар өлсгөлөн зарлагчидтэй хэлэлцээ хийх үүрэг хүлээсэн Ажлын хэсгийг Ө.Энхтүвшингээр ахлуулан байгуулсан билээ. Ажлын хэсгийн гишүүд өлсгөлөн зарлаж буй долоон иргэнтэй өчигдөр Төрийн ордонд уулзав. Сүхбаатарын талбай дээр өлс өгчдийг албадан тараасан ч долоон хүн эмнэлэгт энэ ажиллагаагаа үргэлжлүүлж байгаа аж.

Тэд шаардлагаа арай зөөллөж, хоёр намын амласан 2.5 сая төгрөгөөс 1.5 саяыг нь 2011 он гэхэд олгох, Үндсэн хууль, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах, “долдугаар сарын 1-ний” хэргийн үеэр амиа алдсан таван залуугийн талаар УИХ албан ёсны дүгнэлт гаргах, Оюутолгойн гэрээг эргэж харах, Засгийн газартай хариуцлага тооцох гэх мэт найман асуудал тавьсан юм байна. Хэрэв үүнийг 2011 оны нэгдүгээр сарын 1 гэхэд хэрэгжүүлнэ гэх юм бол өлсгөлөнгөө зогсоох аж. Харин тэгж чадахгүй бол УИХ тарах эсэх асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулах ёстой гэжээ.

Өлсгөлөнгөө зогсоох, эсвэл цаашид хуурай өлсөх эсэх нь Ажлын хэсгийнхний гаргах шийдвэрээс хамаарахыг АНАТХны ерөнхий зохицуулагч Г.Уянга онцлов. Ажлын хэсэгт С.Оюун, Б.Бат-Эрдэнэ, Р.Раш нарын гишүүн багтжээ. Гуравдагч хүчнийг тө лөөл дөг С.Оюун гишүүн “алтан дундаж” санал гаргасан байна. Түүнээс энэ талаар лавлахад “ИЗН анхнаасаа байхгүй мөнгө амласан, хариуцлагагүй зүйл боллоо гэсэн байр суурьтай байсан. Үүнийг бий болгохын тулд Монгол Улсын хөгжлийг хөлдөө чирэх буруу шийдвэр гарах вий гэж болгоомжилж байгаа.

Хариуцлагагүй амлалт байсан ч ард түмэн түүнийг нэхэх нь зөв. Бүх нийтийн санал асуулга явуулж, ард түмэн УИХ тарах эсэх тухайд саналаа хэлж болно. Гэхдээ хуулиараа УИХын гишүүдийн гуравны нэгээс доошгүй хүний саналаар санал асуулга зарлах эрх нээгддэг. Бүх нийтийн санал асуулга явуулахад 3-4 тэрбум төгрөг хэрэгтэй, орон даяар ажил өрнөнө. Тиймээс Бүх нийтийн санал асуулга явуулах хэрэгтэй юү, үгүй юү гэх асуудлаар бие даасан байгууллагаар судалгаа хийлгэж болно.

Ийм судалгаанд 1000 гаруй хүн л оролцоно. Үр дүнгээс хандлага нь харагдана гэсэн саналыг би сая тавьсан” гэлээ. Өлсөгчдийн зүгээс нэлээд том, цаг хугацаа шаардсан зүйл хөндсөн учир хариуг богино хугацаанд өгч амжихгүй, гэхдээ аль болох яаравчлан хэлэлцэж, шийдвэр гаргахаа Ажлын хэсгийн ах лагч Ө.Энхтүвшин мэдэгдсэн байна. Тэднийг уулзаж байх үеэр Төрийн ордны гадна “Эрс шинэчлэл” хөдөлгөөний ерөнхий зохицуулагч Д.Энхбат тэргүүтэй иргэд лоозон барин жагсаж байв. Тэд Ц.Нямдорж сайдыг огцруулах, жагсаал, тэмцлийг нь хэвлэл, телевизээр чөлөөтэй мэдээлэх боломж олгох зэрэг шаардлага тавьж байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.