Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ТАВАН ТОЛГОЙН ХУВЬ ЗАЯА ХЭРХЭН ШИЙДЭГДЭХ ВЭ?

Засгийн газар  ээлжит хуралдаанаараа Таван толгойн ордыг хамтарч ашиглах, хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах баримт бичиг болон хөрөнгө оруулалтын гэрээний төслийн талаар хэлэлцлээ.
Уг хуралдаанаар нэгэн чихэнд чимэгтэй мэдээ  яригдаж байгаа нь төр энэ ордыг 100% өөрөө  эзэмшиж үндэсний компаниудын оролцоог хангах юм байна. Гэрээний дагуу оператор, маркетинг борлуулалт хийх компанийг авч ажиллуулан тухайн компани олборлолтыг өөрөө хийж, хөрөнгө оруулах гэнэ.
Сонгон шалгаруулалтанд үндэсний болон гадны компаниуд оролцох бүрэн боломжтой ба шалгуур баримт бичгийг баталжээ. Шалгуураас дурьдвал мэдээж маркетингийн туршлагатай, байгаль орчинд ээлтэй технологи хэрэгжүүлдэг,  урьд нь зөрчил гаргаж байсан эсэх зэрэг олон зүйлийг анхаарч тусгажээ. Үүнийг УИХ-аар нээлттэй хэлэлцэнэ. Одоогоор засгийн газрын баримт бичиг үндсэндээ гараад байгаа ба ҮАБЗ-өөр орсны дараа эргээд Засгийн газарт ирж дараа нь УИХ-д танилцуулагдахаар боллоо.

Таван толгойн хувь заяаг шийдэх ажил ийнхүү эхэллээ. Монгол улсын хөгжилд Оюу-толгойтой энэ тэнцэхүйц ач холбогдолтой энэхүү ордын хувь заяа цаашид хэрхэн өрнөх нь олон нийтийн анхаарлын төвд байсаар байна.
Б.Энх-Уянга mongolnews.mn

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.