Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Таван настай хүү эцгийнхээ машиныг хулгайлан “зугаалжээ”

Их Британийн Өрнөд Суссикс тойргийн цагдаа нар хулгайн машин унаж яваад осол хийсэн этгээдийг эмнэлэгт авчирсан байна. Машины хулгайч нь ердөө таван настай гэнэ. Тэрбээр эцгийнхээ жип машиныг, хулгайлан унаж хөл хөдөлгөөн ихтэй замаар 6 км орчим яваад, тоосгон хана мөргөн зогсжээ. Дуудлагаар очсон цагдаа нар нус нулимсандаа хутгалдсан “хулгайчийг” Гэгээн Ричардсийн эмнэлэгт хүргэжээ.
Энэ үеэр эцэг нь хүүгээ, бас машинаа алга болсон дуудлагыг цагдаад өгснөөр “хэрэгтэн” хэн болохыг төвөггүй тогтоожээ. Суссиксийн замын цагдаа Марк Руан “Урьд нь ийм явдал гарч байгаагүй. Замын осол гарах боломж 100 хувь байсан. Тэр хүү ч тухайн үед хөдөлгөөнд оролцож байсан хүмүүс ч бүгд азтай. Гэхдээ жолооч нар Мицибуши загварын жип машин дүрэм зөрчиж байгаа талаар болон жолооных нь ард жаахан хүүхэд байна гэдгийг 999-д мэдэгдсэн” гэжээ.
Бага зэрэг доргилт авснаас өөр гэмтэлгүй хүүг цагдаа нар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ. Хүүгийн болон эцгийнхэн нэр овгийг олон нийтэд мэдээлсэнгүй.
 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.