Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Тавантолгой” төслийг хөдөлгөх хэлэлцээр эхэлжээ

“Тавантолгой” төслийг хөдөлгөх, хэлэлцээрийг үргэлжлүүлэх үүрэг бүхий ажлын хэсэг өнгөрсөн баасан гаригт анхны уулзалтаа Хятадын “Шинхуа” группийн удирдлагуудтай хийлээ. Монгол Улсын Засгийн газрыг бүрэн төлөөлөх 19 хүний бүрэлдэхүүнтэй уг ажлын хэсгийг Уул уурхайн сайд Ц.Дашдорж ахлах бол дэд даргаар Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол нар ажиллах нь.

Засгийн газраас “Тавантолгой” төслийг ордын олборлолт, борлуулалт, төмөр зам төдийгүй цахилгаан станц гэх мэт Өмнөговь аймгийн бүс нутгийн бүтээн байгуулалттай цогцоор нь шийдэх байдлаар хэлэлцээрийг үргэлжлүүлэх бодлого барьж буй аж. Уулзалтад “Шинхуа” группийн дарга Lu Bing, ерөнхий менежер Liu Xiang тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо.

Тэд “Тавантолгойн төслийн тендерт бид хоёр удаа орж ялсан. Танай Засгийн газраас “Тавантолгой”- н өмнөх хэлэлцээрийг үргэлжлүүлэх, “Шинхуа” групптэй хамтран ажиллах сонирхолтой байгаад баяртай байна. Бид ч танай ажлын хэсэгтэй хэлэлцээрээ үргэлжлүүлж, энэ төсөлд оролцох сонирхолтой байгаагаа илэрхийлье” гэжээ.

Өмнөх хэлэлцээрт Монголын талаас “Энержи ресурс” компани дангаараа оролцож байсан. Тэгвэл энэ удаад “Олборлолт”, “Хишиг арвин индустриал”, “Гранд повер”, “Үндэсний олборлогч”, “Моннис” зэрэг үндэсний компаниуд оролцох гэнэ. Ажлын хэсгийн ахлагч Ц.Дашдорж “Тооцоо судалгаан дээр олон сар суулаа.

Монгол Улсад ногдох өгөөжийг М.Энхсайхан сайдын хийж байсан хэлэлцээрээс давуу болгох тал дээр анхаарлаа төвлөрүүлж ажиллалаа” гэв. Мөн өдрийн үдээс хойш нь ажлын хэсгийнхэн үндэсний компаниудтай уулзсан юм. Төслийн бүтээн байгуулалтад хөрөнгө оруулж хамтран ажиллах компаниуд байгаа бол оператор гэх мэт туслан гүйцэтгэгчээр оролцох саналтай үндэсний аж ахуйн нэгжүүд ч бий гэнэ. 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 thought on ““Тавантолгой” төслийг хөдөлгөх хэлэлцээр эхэлжээ

  • Avatar ЗОЧИН says:

    З.ЭНХБОЛДЫН ГАЙГААР ЭНЭ ТӨСӨЛ ГАЦАЖ, МОНГОЛЫН ХӨГЖЛИЙГ ХЭДЭН ЖИЛЭЭРХОЙШ ТАТАЖМӨН Ч ИХ ХОХИРОЛ УЧРУУЛЛАА ДАА.З. ЭНХБОЛДТОЙ ХАРИУЦЛАГА ТООЦОХ ХЭРЭГТЭЙ.