Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

С.ОДОНТУЯА: Тэр олон музей, усан оргилуур барих мөнгийг хэмнэ гэж олон удаа анхааруулсан

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.11.19\ нэгдсэн хуралдаанаар “Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа ажлын явц, үр дүн, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар” мэдээллийг сонсож байна. Мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Одонтуяа асуулт асуулаа.

Тэрбээр “Өчигдөр Ерөнхий сайд Ч.Хүрэлсүх олон нийтэд хандаж үг хэллээ. 10 сар бид нар бүслэлтэнд байлаа одоо гардан тулалдаанд орох хэрэгтэй боллоо гэж хэлсэн. Би үүнийг маш хариуцлагагүй байна ямар байлдаанд орж байгаа биш гэж үзэж байна. Бид сүүлийн 10 сарын хугацаанд тасралтгүй цар тахлын тухай ярьж байна. Засгийн газар 5.1 их наяд төгрөгийн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа гэж зарласан. ДНБ-ий 9.9 хувьтай тэнцэх мөнгийг Ковид-19-д зарцуулсан гэсэн гэтэл үүнийг юунд зарцуулсан бэ?

Цар тахлын үед төсөв баталж байна гэдгийг маш олон удаа хэлсэн. Засгийн газар, УИХ-ын гишүүд үүнийг тоогоогүй. Яагаад бид өнөөдөр л ийм асуудалд орж байгаа юм шиг хандаж байна вэ? Тэр олон музей, усан оргилуур барих мөнгийг хэмнэ гэж олон удаа анхааруулсан шүү дээ. Гэтэл ЖДҮ, аж ахуй нэгжээ дэмжихэд нэг ч төгрөг тавиагүй байна. Өнөөдөр мөнгөний бодлогоо дахиад яръя гээд сууж байж болохгүй. Энэ их мөнгө, бэлтгэл бүгд Ковид-19-т зарцуулагдсан байх ёстой. Бид бэлэн байх ёстой” гэлээ.

Түүний асуултанд Шадар сайд Я.Содбаатар ийн хариуллаа.

“2020 оны 3-р сард Цар тахлаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээний стратеги төлөвлөгөө баталсан байна. Салбар бүр дээр гамшгаас хамгаалах улсын албадыг 17 салбарт байгуулсан. Үүний дагуу бүх зүйл хийгдсэн байна. Эрүүл мэндийн болон бусад салбарын бэлэн байдлыг хангах чиглэлээр тодорхой арга хэмжээнүүд хийгдсэн. Үүний дагуу байх ёстой арга хэмжээнүүдийг авч байгаа. Харин иргэдэд ойлгомжтой байдлаар бусад орнуудын жишгийн дагуу өнгөний кодоор ялгаж дагасан арга хэмжээ авах бодолтой байна” гэлээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.