Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

С.Нарангэрэл: Төрийн нийтийн өмч гэдгийг хэт дэвэргэж, нөгөө тал руу гуйвуулах үйл ажиллагаа явагдаж байна

Үндсэн хуулийн 6.2. Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн гэсэн заалтыг иргэд болоод зарим улс төрчид шүүмжлэлтэй хандаж байгаа юм.

Өчигдөр УИХ-ын гишүүн С.Ганбаатар уг заалтыг эсэргүүцэж буйгаа илэрхийлж, үндсэн хуулийн 6.2 заалтыг өөрчлөх ажлын хэсэг байгуулж авч хэлэлцэхийг шаардсан. Тэгвэл өнөөдөр тус заалтын талаар хууль зүйн ухааны доктор, профессор, академич С.Нарангэрэл тайлбар өгөв.

Тэрбээр “Сүүлийн үед цахим ертөнц, хэвлэл мэдээлэл, зарим нэр бүхий улс төрч оролцож Үндсэн хуулийн 6.2 дахь заалтад дурдсан төрийн нийтийн өмч гэдгийг хэт дэвэргэж, нөгөө тал руу гуйвуулах үйл ажиллагаа явагдаж байна. Нэр томьёо, хууль зүйн нэр томьёо цаанаа шинжлэх ухааны маш нарийн үндэстэй. Төр гэдэг нэр томьёо бол бас хоёрдугаар утгаараа улс гэж явдаг. Тэгэхээр төрийн нийтийн өмч гэдэг нь бүх ард түмний хөрөнгө, улсын өмч гэсэн утгаар энэхүү заалтыг Ерөнхийлөгч санаачлаад УИХ баталсан. Үүнд эх орноосоо урваж тэрслэх, улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдалд нөлөөлөх өчүүхэн төдий асуудал энэ нэр томъёоны цаана байхгүй. Бид үүнийг хаа сайгүй анхааралдаа авах зайлшгүй шаардлагатай болсныг эрдэмтэн, судлаач, туршлагатай хуульч хүний хувьд хэлж байна” гэлээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

0 thoughts on “С.Нарангэрэл: Төрийн нийтийн өмч гэдгийг хэт дэвэргэж, нөгөө тал руу гуйвуулах үйл ажиллагаа явагдаж байна

  • Avatar Zezegee says:

    Tiim jm bol buzaagaad huujinaar n bolgo .Ard tumeng *** doromjil bid teneg ***** .Tanid itgej baisan jmsan.

  • Avatar Баагии says:

    Үгэн дотор үг үхэр дотор гиваа гэж

  • нийтийн гэдэг заалтыг өөрчилхөд хэнээс юу унах гээд байна .?занданшатар хүрэлсүх баттулга гуравт итгэхгүй цаана нь нөгөө мэргэшсэн хулгайч нь зааж өгч тийм заалт оруулсан .хилийн заставыг дотогш нь татаж нүүлгээд цаанаас нь ухаж байна гэнэ үнэн үү ?тийм бол гурван тэнэг үхэр огцороод үхээд далд ороорой !

    • Avatar Njuty says:

      Тэнэг ээ,г төрийн өмчийг төрийн өмч, төрийн нийтийн өмч гэж хоёр хуваадаг хууль зүйн тогтсон нэр томьёо. Төрийн ард түмний өмч гэсэн нэр томьёо байхгүй. Хараал чинь хар толгойд чинь харваж, чи цэцэг биш лууль шарилж болно, хогийн ургамал аа

  • Avatar Зочин says:

    Нийтийн гэдэг үг нь гадаадын иргэн ч Монголын газар нутгийг худалдан авч болноо гэсэн үг юм байна гэж ойлгогдоод байна нийтийн гэдгийг Ард түмний гэж солиход яагаад болохгзй гэж!

    • Avatar zochin says:

      huuchin ard tumnii omch gej bsan

    • Avatar Njuty says:

      Нийтийн гэдгийг иргэдийн л гээд ойлгочих. Нэр томьёоны хувьд төрийн өмчийг төрийн нийтийн өмч, төрийн өмч гэж хоёр хуваадаг. Хоёр өөр ойлголт. Төрийн өмч гэдэг нь төрийн мэдлийн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө хогшил. Төрийн нийтийн өмч гэхээр иргэдийн оролцоотой шийддэг газар түүний дээрх болон доорхи баялаг. Маш энгийн ойлголт. Мэдэхгүй нь тэнэглээд мэддэг нь санаатай гуйвуулаад байна. Нарангэрэлийг, Лүндээжанцанг сайн сонс. Бас залуу хуульчид сайхан тайлбарлаж байна.

  • Төр гэдэг энэ том ойлготыг нийтийн гэх ойлголттой адилтган томёолж яагаад ч болохгүй. Төрийн өмч төрдөө , Нийтийн өмч нийтэд зарцуулагдах ёстой.Энэ хоёр үг яавч ижил тэнцүү утгаар ойлгогдох боломжгүй шүү.Харин ард түмэнгүй төр гэж байхгүй тул төр бол өөрөө ард түмэн гэж ойлгогдох ёстой. Тиймээс баялаг бол ард түмний өмч буюу төрийн хамгаалалтанд байх ёстой.

    • Avatar Багш says:

      Та хууль зүйн шинжлэх ухаанаас их хол хүн байна. Ганбаатар яах вэ, угаасаа ямар ч боловсролгүй сав суулга угаагч. төрийн нийтийн өмч гэдэг нь захиран зарцуулахад нь иргэдийн оролцоог хангадаг төрийн өмчийн хэлдэг олон улсын нийтлэг нэр томьёо. Энэ ордод хайгуул хийх, улмаар ашиглах боллоо гэхэд энэ асуудал багийн нийтийн хурлаас эхлээд дэмжлэг авах ёстой. Тэгээд УИХ хүртлэх иргэдийн төлөөллийн байгууллагууд үгээ хэлж, зөвшөөрөх эсэх саналаа өгнө гэж махчлан ойлгож болно. Төр дангаараа шийдэхгүй. Ийм л зүйл, тэнэг Баваасан сахалт минь

  • Газар болон түүний дээрхи доорхи баялаг ард түмний өмч гээд захиран зарцуулах эрхийг нийт ард иргэдээс сонгогдсон УИХ тэдний нэрийн өмнөөс эдэлнэ эсвэл газрын баялагт төр үнэлгээ хийж хувьцаа гарган нийт иргэддээ тараан газрын баялагаас хүртэх эрх эдлүүлнэ гээд заачихвал хэрүүл дуусах юм биш үү. Үнэхээр яагаад ард түмний өмч гэдгээс яагаад цэрвээд байгаа юм бэ??? Газрын баялгийг захиран зарцуулахтай холбоотой хэргийг шийдвэрлэхэд хууль шүүхийнхэн хэрхэн тайлбарлаж шийдэх бол??? Төрийн нийтийн өмч болохоор төр түүний байгууллагуудл захиран зарцуулах эрхтэй гэх үү???

  • Avatar Зочин says:

    Ганбаатар гишүүн хууль нь гарч нэг мөр болоогүй асуудлаар улс төр хийж олон түмнийг бужигнуулахаа болимоор юм. Ингэж хашгичих нь чамд нам сольж урвахад чинь л хэрэгтэй юм уу гэхээс төр ард түмэнд ямар ч хэрэг болохгүй. Хоосон толгойгоо цэнэглэж байж микрофоны өмнө очихыг зөвөльe.

  • Avatar Зочин says:

    Өөрөө гуйвуулаад аргалчихна гэж бодсон чинь олон юманд хутгалдаагүй иргэд нь голыг олж ойлгоод гуйвуулганд гуйвхааргүй болчихсон бсанд өөрөө гуйвж бгаагаа ,гуйвуулах гэж оролдож бгаагаа аль зөв ,аль нь бурууг ойлгож дийлэхээ байчихжээ…ккккк.