Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Сөрөг хүчнийхэн эмгэнэлийн марш хийв

Бангкокт сөрөг хүчнийхэн эмгэнэлийн марш хийжээ. Тэд 19 машин, хэдэн арван мотоцикль хөлөглөн Пхан Фа гүүрэн дэх “Улаан хуаран”-гаас хөдөлж, хот даяар явж өнгөрсөн байна. Ачааны жижиг тэрэгний тэвшин дээр амь үрэгдсэн хоёр “улаан цамцтан”-ы цогцсыг үндэсний далбаагаар бүтээн тавьж, цогцос нь цагдаагийн эм нэлэгт байгаа 14 идэвхтэнд зориулсан 14 хоосон хайрцаг байрлуулсан байжээ. Эмч нарын хараат бус комисс тэдний үхлийн шалтгааныг тодруулж буй юм байна. С ү ү л и й н үеийн мэдээнээс үзвэл жагсагчид ц э р г и й н х э н т э й мөргөлдөх үеэр амь үрэгдэгсдийн тоо 21 болсон бөгөөд (тэдний тав нь цэргийнхэн), 870 хүн бэртэж шархаджээ. Өнгөрсөн бямба гаригт Тайландын эрх баригчид жагсагчдыг хотоос гаргах тушаал Засгийн газрын цэрэгт өгсөн юм. Хаймар сумтай автомат, галт зэвсэг, шатдаг хольц бүхий лонх, үзүүрлэсэн хулсан саваа ашигласан ширүүн тулалдаан болж, цус асгарсны дараа армийн командлал ухрах тушаал өгчээ. Одоо Бангкокт харьцангуй тайван байна.

Б.БУЯНЦОГ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.