Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

СӨРӨГ ХҮЧНИЙХНИЙ зарим нь цагдаад бууж өгчээ

Тайландын нийслэл Бангкокт цэргүүд болон сөрөг хүчний хооронд мөргөлдөөн үргэлжилсэн хэвээр. Цэргийнхэн жагсагчдын барьж байгуулсан хаалт саадыг нэвтрэн тэдний хуаранд хэсэгчилсэн хяналт тогтоож буй тухай мэдээлж байна.

Буудалцаанд дөрвөн хүн амь үрэгдэж, 50-иад хүн шархаджээ. Италийн гэрэл зургийн сурвалжлагч алагдсан тухай зарим мэдээнд дурджээ. Сөрөг хүчнийхнийг нийс лэлийн төвөөс шахан гаргах хүртэл ажиллагааг үргэлжлүүлнэ хэмээн эрх баригчид мэдэгдсэн аж.

“Улаан цамцтан”-ууд Бангкокт Засгийн газар огцрохыг шаардаж сар гаруй тэмцэж буй билээ. Эрх баригчид хэлэлцээ хийхэд бэлэн байна, гэхдээ сөрөг хүчнийхэн эсэргүүцлийн хөдөлгөөнөө зогсоосны да раа ширээний ард сууна хэмээн мэдэгдэж байгаа.

Сүүлийн долоо хоногт мөргөлдөөний улмаас 40 орчим хүн амь насаа алджээ. Хуягт машинууд Бангкок дахь “Улаан цамцтан”-уудын хуаранд орж, Засгийн газрын цэрэг хотын төв дэх сөрөг хүчнийхний “хотхон”-ыг дайрч, гал нээсэн тухай АР уламжиллаа. Сөрөг хүчний гол удирдагчид цагдаа нарт бууж өгөн, жагсагчдыг гэр гэртээ харихыг уриалсан тухай мэдээ ч ирж байна. Бид юу чадахаа хийсэн. Цаашид хүмүүс амь насаа алдаж, хүчирхийлэл гаарахыг хүсэхгүй байна гэж Дарангуйллын эсрэг, ардчиллын төлөө нэгдсэн фронтын удирдагч Натавут Сайкуа хэлжээ. Армийнхан жагсагчдыг нийслэл хо тын төвөөс шахан гаргах ажиллагаа явуулж, тухайн газрыг хяналтдаа авч, цэргүүд давшилтаа зогсоосон тухай Засгийн газрын цэргийн командлагч мэдэгдэв.

Жагсагчдын отряд Бангкокт хөрөнгийн бирж, телевизийн станцад халдаж, хөрөнгийн биржийн нэгдүгээр давхар шатаж буй тухай Британийн “Скай ньюс” мэдээлжээ. Уурлаж хилэгнэсэн жагсагчид хотын тааралдсан барилга байшингууд руу уулгалан дайрч, хэд хэдэн байшинд гал тавьжээ. Худалдааны хоёр ч төвийг тонон дээрэмдсэн байна. Эрх баригчид өнөөдрөөс хөл хорио тогтоох шийдвэр гаргасан байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.