Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Сөрөг хүчин онц байдал зарласан шийдвэрийг дагахгүй гэв

     Шалаанд орчихоод байгаа Тайландын Засгийн газар онц байдал зарласны дараа сөрөг хүчний хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг хаах шийдвэр гаргалаа. “Улаан цамцтан”-ууд олон нийтийг үйтүүлсэн, байдлыг тогтворгүй болгох гэсэн мэдээлэл цацаж байгаа нь ийм алхам хийхэд хүргэсэн гэж Засгийн газрын холбогдох албаны хүн тайлбарласан байна. Шийдвэрийн дагуу сөрөг хүчний мэдэлд байдаг хиймэл дагуулын PTV болон зарим нэг мэдээллийн зангилаа саитуудыг хаагаад байгаа аж. Сөрөг хүчний мэдээллийн хэрэгслүүд “Засгийн газар сөрөг хүчний жагсаалын эсрэг галт зэвсэг хэрэглэх шийдвэр гаргалаа” гэх мэтээр мэдээлж, тогтворүй байдал үүсгэхийг завдаж байгаа юм.
      Цус урсахгүйгээр асуудлыг шийднэ гэсэн аядуу байр суурь баримталж байгаа Ерөнхий сайд Абхисиm Вечачива сөрөг хүчнийхэн Парламентийн ордон руу дайрсаны дараа онц байдал зарласан. Тэрбээр Ханойд болох Өмнөд Азийн орнуудын төр засгийн тэргүүнүүдийн уулзалтад оролцохоо хойшлуулсан байна.
      Сөрөг хүчнийхэн өнөөдөр нийслэл Бангкокт олон зуун мянган хүн оролцсон жагсаал хийх агаад Засгийн газар энэ ажиллагааг саатуулах гэж мэдээллийн хэрэгслийг хаах шийдвэр гаргалаа. Бид тэмцлийн аядуу арга барилаа өөрчилж, хурц хэлбэрт шилжинэ. Онц байдал зарласан шийдвэрийг дагах бодолгүй байна гэж мэдэгджээ. Олон долоо хоног үргэлжилж байгаа жагсаалын улмаас Тайландын эдийн засаг олон сая долларын алдагдалд ороод байгаа аж. 

О.ТОГОО

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.