Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Сүүтэй Ерөнхийлөгч” архитай тэмцэнэ

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн орон нутаг дахь томилолт үргэлжилж байна. Он солигдох мөчид тэрбээр ард түмэндээ хандаж үг хэлэхдээ сүү өргөсөн. Түүний дараа уламжлалт сар шинийн баяраар Монголын иргэд Ерөнхийлөгчийнхөө гаргасан уриалгыг ихэд дэмжсэн. Өвөрхангай, Баянхонгор, Архангай аймгийн ахмадууд сар шинийн баяраа архигүй тэмдэглэсэн хэмээн ярьж байлаа.

Ерөнхийлөгчийг Архангай аймагт иргэдийн төлөөлөгчидтэй уулзаж байхад түүнд “Сүүтэй Ерөнхийлөгч” гэсэн нэр хайрлаад авав. Ерөнхийлөгч “Хэдийгээр миний биенээс сүү гардаггүй ч гэлээ энэ нэр надад таалагдаж байна. Монгол хүн эхээс төрөөд цагаан сүү амсдагаас ус, спирт хольсон хороор ундаалдаггүй. Тухайн үед би ямар нэг зарлиг шийдвэр гаргаагүй. Гэтэл миний гаргасан санаачилгыг ард түмэн хаа сайгүй дэмжиж байгаад баярлаж байна.

Тиймээс миний бие архидан согтуурахтай тэмцэх хуульд ард олныхоо хүсэл эрмэлзлийг хөндсөн чухал асуудлуудыг оруулна. Архитай тэмцэх хуулийг ч чангатгах болно” гэлээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Архангай аймагт ажиллахдаа МУБИС-ийн харъяа Багшийн сургуулиар орж, шүүхийн байгууллага, “Од-Кор” компанийн ажил байдалтай танилцлаа.

Тэрбээр өчигдөр тус аймгийн Хотонт суманд Төвшрүүлэх, Хашаат, Өгий нуур, Цэнхэр сумын иргэдийн төлөөлөгчидтэй уулзаж, мөн өдрөө Өвөрхангай аймгийн Хархорин суманд ирж иргэдийн төлөөлөгчидтэй уулзав.

Б.Нацаг

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.