Нийслэлд албан ёсны зөвшөөрөлтэй 18 сүүний үйлдвэрийн үйл ажиллагааг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас шалгажээ. Шалгалтаар үндэсний том оохон үйлдвэрлэгч компаниуд хэрэглэгчдийг төөрөлдүүлж бараа бүтээгдэхүүнээ зарсныг тогтоож хуулийн дагуу торгууль ногдуулж, алдаагаа засах үүрэг өгч байна. Тухайлбал “Сүү” хувьцаат компани хуурай сүү, ус хоёрыг хольж зарж байжээ. Харин дээрх үйлдвэр энэ үйлдлээ сүүний олдож муу, сүүний үйлдвэрийн технологи нь өөрөө хуурай сүүнд зориулагдсан хэмээн тайлбарласан байна. Тус компани “Аварга чанар”, “Шинэ өглөө”, “Элекстер” гэх гурван төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Үүнээс хоёр төрлийн сүү, таргийг хуурай сүүгээр хийдгийг хяналтынхан тогтоожээ.







0 Сэтгэгдэл