Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Сүхбаатар дүүргийн Засаг даргыг огцруулах уу

Сүхбаатар дүүргийн Засаг дарга Г.Төмөрбаатарыг огцруулах гэж байгаа талаар улс төрийн хүрээнийхэн дунд яриа гарчээ. Хэд хэдэн удаагийн зодоонтой холбоотой асуудалд нэр холбогдсон Г.Төмөрбаатарыг төрийн удирдах албан тушаалтны ёс зүйг зөрчсөн, дүүргийн Засаг даргын тамгын газрын ажилтнуудынхаа эв нэгдлийг хангаж ажиллаж чадаагүй гэсэн үндэслэлээр огцруулах санал оруулж буйг албаны эх сурвалжууд үгүйсгэсэнгүй. Г.Төмөрбаатар МАХН-д үйл чилдэг зарчмын дагуу дүүргийнхээ МАХН-ын хороог мөн тэргүүлдэг бөгөөд Засаг даргаас огцорсон тохиолдолд намын тамгаа ч хүлээл гэн өгч магадгүй юм байна.

Үүнтэй холбогдуулан Нийс лэлийн МАХН-ын хо рооны Хяналтын хорооны дар га Оюунтай холбогдож, Г.Төмөрбаатартай холбоотой гомдол, өргөдөл Хяналтын хороонд ирсэн эсэхийг тодруулахад “Тийм гомдол, өргөдөл одоогоор ирээгүй. Түүнийг огцруулах, эсэх асуудлын талаар мэдэхгүй байна” гэсэн хариулт өглөө. Г.Төмөрбаатар нь 2008 оны орон нутгийн сонгуулиар энэ албан тушаалд томилогдсон. Өмнө нь Сүхбаатар дүүргийн Засаг дарга асан Ц.Цогзолмааг огцруулахад гар бие оролцсон “идэвхтэй” гишүүдийнх нь нэг аж.

Нийслэлийн удирдлагууд сахилга бат, ёс зүй зөрчсөн нэлээд хэдэн дүүргийн Засаг даргатай хариуцлага тооцсон. Одоо Сүхбаатар дүүргийн Засаг дарга Г.Төмөрбаатарын ээлж ирсэн бололтой. Ирэх долоо хоногийн эхээр нийслэлийн МАХН-ын хорооны тэргүүлэгчид хуралдах юм байна. Энэ хуралдаанаар улс төрийн албан тушаалтны хувьд Г.Төмөрбаатарын асуудлыг хэлэлцэж магадгүйг эх сурвалжууд үгүйсгэсэнгүй.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.