Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Сүхбаатарын талбайд 20 метр урт бялуу засна

    Өнөө жилийн хүүхдийн баяраар харах, үзэх, хөгжих олон ажил зохион байгуулахаар төлөвлөж байгаагийн дотроос анх удаагаа Сүхбаатарын талбайд 20 метр урт бялуу засах гэнэ.Энэ өдөр хүүхдүүдээрээ дуулуулж, бүжиглүүлэхгүйгээр томчууд нь хүүхдүүддээ сэтгэлийн баяр бэлэглэх өдөр болгохоор зорьж байгаа гэдгийг энэ баярыг зохион байгуулах ажлын хэсгийнхэн онцолж байна. Монгол Улсад хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсч хөгжсөний 85 жилийн ой, Хүүхдийн төлөө нийгмийн хариуцлагын жилийн хүрээнд Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Сүхбаатарын талбайд “Хүүхэд – шинэ бүхий эхлэл” баярын үйл ажиллагаа зохион байгуулах юм. Сүхбаатарын талбайд болох нэгдсэн хөтөлбөрт Сүхбаатар дүүрэг хамтран оролцох бөгөөд бусад дүүргүүд өөрсдийн нутаг дэвсгэрт хүүхдүүдээ баярлуулах ажээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.