Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Сүм, сургуулиар явж хулгай хийдэг эмэгтэйг саатуулжээ

Сургууль, христийн сүм, спортын танхим зэрэг хүн олноор цугладаг газраар явж эд зүйл хулгайлдаг 33 настай Б.О гэдэг эмэгтэйг ХанУул дүүргийн цагдаагийн хэлтсийн ажилтнууд саатуулан шалгаж байна. Тэрбээр 2009 оноос хойш үйлдсэн хулгайн 16 хэргээ хүлээгээд байгаа аж. Тухайлбал, Хан-Уул дүүргийн III хорооны нутаг дахь Спортын ордноос өнгөрсөн оны аравдугаар сард эмэгтэй хүний гар цүнхийг нь хулгайлжээ.

Мөн Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийн гадаа байсан оюутны цүнхнээс өнгөрсөн зургадугаар сард дижитал зургийн аппарат, “Улаанбаатар” болон нэгдүгээр сургуулийн гадаа байсан сурагчдын цүнхнээс “Нокиа” гар утас, 2009 оны арваннэгдүгээр сард Баянгол дүүрэгт байрладаг чийрэгжүүлэлтийн төвөөс саарал өнгөтэй булган хүрэм, “Мон-Алтиус” сургуулийн биеийн тамирын танхимд тоглож байсан хүний цүнхнээс гар утас зэргийг хулгайлж борлуулсан байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.