Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Сүлжээний залилагчдад ял оноолоо

Нэр бүхий найман иргэн 2017-оос 2018 онд Баянгол дүүргийн II хорооны нутаг дэвсгэрт байрлах Stamford trading Technologies нэртэй компанид хөрөнгө оруулбал долоо хоног бүр ногдол ашиг өгч, мөнгийг нь өсгөж өгнө гэж нийт 72 иргэнийг цахим хэрэгсэл ашиглан хуурч мэхлэн 1 219 015 175 төгрөгийг залилж авсан гэмт хэрэг үйлджээ. Баянгол дүүргийн прокурорын газраас сүлжээний залилан үйлдсэн эдгээр хүнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлж шийдвэрлүүлсэн байна. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анх шатны шүүх хэргийг хүлээн авч хэлэлцээд нэр бүхий найман шүүгдэгчийг олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар бусдыг төөрөгдөлд оруулан залилж, уг гэмт хэргийг байнга үйлдэн амьдралын эх үүсвэрээ болгосон гэм буруутайд тооцож 3-10 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэлээ. Прокуророос иргэдийг олон шатлалт бүхий маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар үйлдэгддэг дээрх төрлийн сүлжээний бизнест элсэн орохгүй байхыг анхааруулж байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.