Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Сүй тавихын өмнө” үзээрэй

“Сүй тавихын өмнө” хэмээх өвөрмөц нэртэй кино нээлтээ хийх гэж байна. “Ах дүүс” киногоороо монголын кино урлагт хөл тавьсан “Монголз” продакшны залуусын бүтээлийн продюссерээр гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан ажилласан байна. Уг кинонд охид, бүсгүйчүүд гадаадын иргэнтэй гэрлэх хандлага ихэссэн нийгмийн байдлыг өгүүлэх тул тэднийг сүй тавихаасаа өмнө дахин нэг тунгаан бодоосой гэсэндээ киногоо ийн
нэрлэсэн хэмээн киноны зохиолыг бичсэн “Гайз” хамтлагийн дуучин А.Төгсбаяр өгүүлж байна. Энэ сарын сүүлээр нээлтээ хийх киног С.Бэхбаатар найруулж, ардын жүжигчин А.Очирбат, гавьяат жүжигчин Ц.Цэнд-Аюуш, жүжигчин Б.Эрдэнэцэцэг, Г.Урнаа, С.Дамдин, Б.Магсаржав, Э.Ууганбаяр нар дүрүүдэд тогложээ.
У.ЧИНГҮҮН

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.