Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Сюзан Бойл ханхүүгээ хайж байна

 “Авьяаслаг британичууд” нэвтрүүлэгт оролцсоноор амьдралаа тэр чигт нь өөрчилсөн дуучин Сюзан Бойл мөрөөдлийн ханхүүгээ хайж байгаа аж. 49 настай тэрбээр ганц бие бөгөөд өөрт тохирох эрийг хайж байгаа тухайгаа Австралийн телевизэд ярилцлага өгөхдөө хуучилжээ. “Гэр бүлтэй болох бодол бий юү” гэсэн хөтлөгчийн асуултад тэрбээр “Би эрлээ үргэлжлүүлсээр л байгаа. Нэг л өдөр мөрөөдлийн ханхүүтэйгээ учрах байх” гэжээ. Түүнчлэн тэр амьдралынхаа өөрчлөлтийн тухайд “Би хэзээ ч сайхан амьдарч үзээгүй. Саймоны нэвтрүүлэгт оролцсоноор амьдрал минь их өөрчлөгдсөн. Тэдгээр өдрийг би амьдралынхаа хамгийн сайхан үе гэж тодорхойлмоор байна” гэжээ. Нэвтрүүлгийн дараа Шотландын Уэст Лотиан хотын иргэн Хэлмут Глэйсер түүнд гэрлэх санал тавьсан ч 66 настай түүнийг Сюзан хэт хөгшин хэмээн голсон байна. Сонирхуулахад, хатагтай Бойл “Надад мөрөөдөл бий” цомгоо 2009 онд худалдаанд гаргасан нь борлуулалтаараа чамлахааргүй амжилттай яваа ч өнөө хэр нийтийн тээврээр хөл залгуулж байгаа гэнэ.

 О.УНДАРМАА

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.