Дэлхийд ховордож Улаан номд бичигдсэн далайн эзэн бол халим. Харин Хавайн “Кауай” арлын ойролцоо сээр нуруу нь гэмтэж хазайсан гэмээр цагаан халим хөвөхийг судлаачид харжээ. Халимны арьс нь ихэд гэмтсэн байсан учраас эрдэмтэд “завинд дайруулсан юм уу, даруулсан байх” хэмээн дүгнэсэн бол Дэлхийн далай судлалын удирдах газрын мэргэжилтэн Дэвид Скупильт “Төрөлхийн ийм сээр нуруутай байж болзошгүй” гэжээ. Гэвч далайн гүнд амьдардаг аварга биет загаснуудын хувьд иймэрхүү гэмтэл маш ховор тохиолддог хэмээн шинжээчид онцолжээ.
М. Эрдэнэдэлгэр







0 Сэтгэгдэл