Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Сэтгүүлчдийн эрх ашгийг хамгаалж, тайван ажиллах нөхцөлөөр хангах хэрэгтэй

“Улаанбаатар таймс” сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга З.Урансүх сониныхоо зарим ажилтны хамт өчигдөр сэтгүүлчидтэй уулзлаа. “Манай сонины газрыг дахин хувьчлах талаар бит гий яриач, манай хамт олон сониноо өөрсдөө авч үлдэхийг хүсэж байна. Асуудлыг хэт улс төржүүлж сэтгүүлч бидний ажилд саад болохгүй байхыг хүсье” гэж тэр хэлэв. 2011 оны наймдугаар сарын 10-ны нээлттэй дуудлага худалдаанд орохоос өмнөх үеийн нэг тэрбум 69 сая төгрөгний өр төлөгдөөгүй байгаа хэдий ч сэтгүүлчид сонины 40 хувийг эзэмшиж эхэлснээс хойших гурван сарын хугацаанд ажилчдын цалин, тэтгэмжийг өгч байгаа, өөрсдөө хэвлэлийн зардлаа нөхөж, орлого зарлагаа хянаж, сонины захиалга борлуулалт хэвийн байгаа.

Хамт олон сониноо эзэмшээд ирэ хээр байдал өмнөхөөсөө дээрдэж байна гэж тус сонины менежер А.Наранжаргал ярилаа. Тус сонины газраас хэвлэх үйлдвэрийнхэн өдөр бүр өр нэхэж, нийгмийн даатгалын дэвтэрт нь өмнөх удирдлагууд нь долоо найман жил хуурамч тамга тэмдэг дарж ирсэн учраас нийгмийн даатгалын дэвтэр нь хүчингүй болж, ажилчид нь банкнаас зээл авах боломж хомс байгаа ч эдгээр асуудлуудыг үл хайхран ажлаа хэвийн явуулах гэж хичээн ажиллаж байгаа аж. “Улаанбаатар таймс” сонины ажилтнууд өмнөх удирдлагуудаа юм уу, өөр хэн нэгнийг буруутгахыг хүсээгүй. Гагцхүү сэтгүүлчдийг хэвийн ажиллах нөхцөлөөр хангаж, улстөрчдийн хэл ярианы бай болох гүй байхад туслаач хэмээн сэтгүүлчдээс хүсэв.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.