Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Сэтгүүлчдийн хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж байна гэв

МСЭ-ийн ерөнхийлөгч Б.Галаарид, TV-9 телевизийн  захирал Ц.Энхбат, хуульч О.Баасанхүү тэргүүтэй хүмүүс сэтгүүлчдийн эрх ашгийг хамгаалах асуудлаар өчигдөр мэдээлэл хийлээ. Тэд хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө эдэлснийх нь төлөө ТV-9 телевизийн сэтгүүлчдэд эрүүгийн хэрэг үүсгэснийг эсэргүүцэж буй гэнэ. МСЭ-ийн ерөнхийлөгч Б.Галаарид “Сэтгүүлч бид ард түмний дуу хоолой болох үүрэгтэй.

Гэхдээ сүүлийн үед энэ үүргийн утга алдагдаж, хэвлэн нийтлэх эрх чөлөө улам хумигдсаар байна. Үүний тод жишээ бол ТV-9 телевизийн  “Детектив“ эрэн сурвалжлах цуврал нэвтрүүлгийн хамт олныг Сүхбаатар дүүргийн шүүхэд дуудаж байгаа явдал мөн” гэлээ. “Детектив” эрэн сурвалжлах нэвтрүүлэгт хууль бус өмч хувьчлалын тухай баримт дурьдсан нь ийн уран бүтээлчдийг шүүхэд дуудагдахад хүргэжээ. Дээрх нэвтрүүлэгт Улсын мөрдөн байцаах газрын мөрдөгч н.Отгонжаргалын нэр цухас дурдагдсаныг тэрбээр эсэргүүцэж, Сүхбаатар дүүргийн шүүхэд өргөдөл гаргасны дагуу сэтгүүлчдэд эрүүгийн хэрэг үүсгэн, байцаалт авч эхэлсэн юм байна. 

Энэ нэвтрүүлгийн хөтлөгч н.Биндэрьяа, ерөнхий продюсер Д.Төрмөнх нарыг олон цагаар байцаагаад зогсохгүй өнөөдөр тус телевизийн  захирал, найруулагч нарыг мэдүүлэг өгөхүүлэхээр дууджээ. Гэхдээ уран бүтээлчид цуврал нэвтрүүлгээ зогсоолгүй, үргэлжлүүлэн бэлтгэж, үзэгчдэд хүргэнэ гэдгээ энэ үеэр мэдэгдсэн юм.

 Д.Дуламсүрэн
 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.