Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Сэтгэх чадварын олимпиад

“Монгол хүүхдийн оюуны чадварыг бага наснаас нь хөгжүүлж, баталгаажуулах, оюун ухааныг дээдлэн эрхэмлэж, дэмжин хөхүлэх үзэл санааг дэлгэрүүлэх” зорилготой “Сэтгэх чадварын улсын VIII олимпиадын эцсийн даваа тавдугаар сарын 1-2-нд Баянхонгор аймаггт амжилттай явагдаж дүнгээ гаргалаа. Олимпиадад 21 аймаг, нийслэлийн есөн дүүргээс шалгарч, VII-VIII ба IX-XI ангийн ангилалд түрүүлсэн 60 сурагч, хүүхдийн сэтгэх чадвар хөгжүүлэх бүтээлтэй 30 багш оролцлоо.
VII-VIII анги: Хөвсгөл аймгийн Б.Санчираа алт, Төв аймгийн Б.Төрмөнх, Булган аймгийн Б.Ананд мөнгө, Сүхбаатар аймгийн Б.Пүрэвжаргал, З.Хишигдалай, Баянхонгор аймгийн Х.Бибаатар хүрэл медаль
IX-XI анги: Говь-Алтай аймгийн Д.Даваасамбуу алт, Улаанбаатар хотын СХД-ийн М.Ерэнбаатар, Дорноговь аймгийн сурагч О.Цоо мөнгө, Завхан аймгийн А.Галбадрах, Хөвсгөл аймгийн Б.Эрхэмбаяр, Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн М.Алтанбагана нар хүрэл медаль хүртэв.
Багш нар хүүхдийн оюун ухаан, сэтгэх чадварыг хөгжүүлэх талаар хийсэн судалгаа, шинэ санаа, тохижуулсан кабинет, хэвлүүлсэн ном материал, бүтээлч ажил зэрэг өөрсдийн хийсэн бүтээлээрээ өрсөлдсөнөөс Баянхонгор аймгийн багш Н.Тогоохүү “IQ кабинет, телевизийн нэвтрүүлэг” бүтээлээрээ алт, мөн аймгийн багш Д.Цэцэгмаа “Чүү-Ча-Май-Буу-Дал” монголын уламжлалт хөлөгт тоглоом, түүний бүх хувилбаруудыг боловсруулсан ажлаараа мөнгө, Нийслэлийн Баянгол дүүргийн багш Ч.Болорсайхан “Сэтгэх чадвар өндөртэй сурагчдад хийсэн судалгаа, сэтгэхүй хөгжүүлэх номууд” ажлаараа хүрэл медаль тус тус хүртлээ.  Хүүхдийн сэтгэх чадварыг тусгайлсан хичээлээр амжилттай хөгжүүлж байгаа Говь-Алтай аймгийн багш Г.Янжин Сингапур, Тайланд, Малайз улсад найм хоног аялах эрхийн бичгээр шагнагдав.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.