Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Сэр Пол Маккартни өндөр шагнал хүртэв

АНУ-ын Конгрессийн Номын сангаас хөгжмийн хөгжилд хувь нэмрээ оруулж, өндөр амжилт үзүүлсэн хөгжмийн зохиолч, зүтгэлтнүүдэд олгодог “Гершвин”-ийн шагналыг Их Британийн иргэн, “Битлз” хамтлагийн гишүүн асан, нэрт дуучин Сэр Пол Маккартнид олголоо.

АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама нэрт дуучныг Цагаан ордонд хүлээн авч, шагналыг нь гардуулжээ. Тэрбээр Сэр Пол Маккартниг түүхэн дэх хамгийн гайхалтай ая зохиогчдийн нэг хэмээн нэрлэсэн байна. Шагнал гардуулах ёслолын дараа 67 настай нэрт дуучин өндөр шагнал хүлээн авсандаа талархал илэрхийлэн Обамагийн гэр бүлд зориулсан бяцхан концерт тогложээ.

Тэрбээр “Битлз” хамтлагийн гайхамшигт дуунуудын нэг болох “Michelle”- ийг тэргүүн хатагтай Мишел Обамад зориулан бага зэрэг өөрчлөн дуулжээ. Сэтгэл нь хөдөлсөн Ерөнхийлөгч “Битлз” бол бүх үеийнхэн сонсдог хөгжмийн урсгалыг буй болгох суурийг тавьсан хамтлаг” гэжээ. Ах дүү хөгжмийн зохиолч, дуучин Жорж Гершвин, Ира Гершвин нарын дурсгалыг мөнхжүүлэхээр АНУ-ын Конгрессийн номын сан тэдний нэрэмжит шагналыг 2007 онд буй болгосон бөгөөд мөн ондоо эхний шагналыг дуучин Пол Симонд олгосон.

Өнгөрсөн жил нэрт дуучин Стив Уандер энэ шагналыг авсан бол гурав дахь нь Сэр Пол Маккартни боллоо.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.