Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

С.Эрдэнэ “ичнэ”

 Шинэ он гармагц л С.Эрдэнэ гишүүн “ичээндээ орох” гэнэ. Сонгуулийн тухай хуульд он гарснаас эхлээд сонгогчдын саналыг татах зорилгоор ямар нэг арга хэмжээ зохион байгуулахгүй, бэлэг сэлт, мөнгө төгрөг өгөхгүй, эрүүл мэндийн үзлэг явуулахгүй хэмээн хориглосон нь түүнийг ийм “шийдвэр” гаргахад хүргэжээ. Тэрбээр “Элдэв арга хэмжээнд оролцож болохгүй юм бол цагаа бүртгүүлээд л огт цухуйхгүй хэвтээд байхаас” гэсэн юм. Дээрээс нь эрхэм гишүүн айл хэсэж, бууз идэх дуртай нэгэн бололтой. Сонгуулийн хууль энэ хүслийг нь хүртэл хааж орхижээ. “Одоо айлд орж бууз идэж ч болохгүй юм байна л даа” хэмээн “гуниглаж” сууна лээ. П.Алтангэрэл гишүүн түүнд “Тэгнэ шүү дээ. Айлд ороод бууз идчихвэл тэр зургийг нь аваад баримтжуулчихна” хэмээн сануулав.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.