Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Сэргээгдэх эрчим хүчний олон улсын агентлагийнхан чуулж байна

Л.Ганчимэг

     Арабын Нэгдсэн Эмират Улсад болж байгаа Сэргээгдэх эрчим хүчний олон улсын агентлагийн Бэлтгэл хорооны III хуралдаан гурав хоног үргэлжилж, өнөөдөр өндөрлөнө. Тус улсын Абу Даби хотноо зохиогдож байгаа уг хуралдаанд дэлхийн 160 орны Засгийн газрын төлөөлөгч, олон улсын байгууллага, төрийн болон төрийн бус 43 байгууллага оролцож байгаа аж. Манайхаас энд ЭБЭХ-ний дэд сайд Т.Энхтайван тэргүүтэй эрчим хүчний салбарын төлөөлөгчид оролцож байна.

    Монголын төлөөлөгчдийн тэргүүн Т.Энхтайван энэ үеэр Сэргээгдэх эрчим хүчний олон улсын агентлагийн Ерөнхий захирал хатагтай Элене Пелоссетай уулзаж, УИХ-аас тус агентлагийн дүрмийг соёрхон баталсан тухай мэдэгдээд, Монгол Улс үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцож, сэргээгдэх эрчим хүчийг дэлхий дахинд дэлгэрүүлэхэд бодитой хувь нэмэр оруулахын төлөө ажиллахаа илэрхийлжээ.
     Өнөөдрийн байдлаар дэлхийн 139 орон Сэргээгдэх эрчим хүчний олон улсын агентлагийн гишүүнээр элсээд байгаа бөгөөд энэхүү хуралдааны үеэр зарим улс орон шинээр элсэх саналаа ч ирүүлсэн байна.
 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.