Содномын Чинзориг Монгол Улсын Ерөнхий сайдын Нийгмийн бодлогын зөвлөхөөр томилогдлоо.
С.Чинзориг 1964 онд Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн. Эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг.
Тэрээр 1982 онд Хужирт сумын 10-н жилийн дунд сургууль, 1986 онд МУИС, 2005 онд “Отгонтэнгэр” Их сургууль төгссөн.
Төлөвлөгч эдийн засагч, бизнесийн удирдлага, эрх зүйч мэргэжилтэй, Тайвань, Швед, Японд мэргэжил дээшлүүлсэн.
– 1986-2000 онд Өвөрхангай аймгийн захиргаанд мэргэжилтэн, хэлтсийн дарга, ИТХ-ын дарга
– 2000-2008 онд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд
– 2009 оноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга зэрэг албыг хашиж байв гэж Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэв.







0 Сэтгэгдэл