Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Суут охин Жоржия Браун

Английн хоёр настай Жоржия Браун охин дэлхийн хамгийн ухаантай хүмүүсийн тоонд багтлаа. Ийм хүмүүс манай гаргийн хүн амын хоёр хувийг эзэлдэг аж. Охины IQ 152 байгаа нь суут эрдэмтэдийнхтэй адил гэнэ Ер нь хэвийн IQ 86-114 байдаг гэнэ. Жоржия охин дэлхийн хамгийн өндөр IQ-тэй хүмүүсийн "Mensa International" байгууллагын хамгийн бяцхан гишүүн болжээ. Тэрээр 10-с доош настай цорын ганц гишүүн нь аж. Тус байгууллага дэлхийн 50 орны 100000 хүнийг нэгтгэдэг.

Сэтгэл судлаач Жоан Цриман "Охин илүү оноо авч болох байсан. Гэтэл тест авч эхэлснээс хойш 45 минутийн дараа тэр унтах ёстой болсон юм" гэж мэдэгдлээ. Охин таван сартайдаа мөлхөж, есөн сартайдаа хөлд орж , ой хүрээд өөрөө хувцасаа өмсдөг болжээ.

Жоржия ой зургаан сартайдаа ямар ч сэдвээр чөлөөтэй ярьдаг болсон ба тойргийг бараг гортигоор зурж буй мэт зурдаг гэнэ.  Брауны гэр бүл таван хүүхэдтэй, Жоржия хамгийн бага нь юм байна.  Бяцхан суу ухаантан бүжгэн жүжигээр хичээллэж, түүх судалж байгаа ба бүжиг дуу сонирходог ажээ.
 

Орчуулсан Галаа

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.