Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Сургуулийн захирлыг ажлаас нь халах гэнэ

Өнгөрсөн сарын дундуур Ховд аймгийн Булган сумын ерөнхий боловсролын дунд сургуулийн 218 багш, сурагч хоолны хордлого авч эрүүл мэндийн салбар болоод холбогдох газруудыг ихээхэн сандаргасан. Тэгвэл тус аймагт ажиллаад ирсэн Онцгой комиссын ажлын хэсгийнхний дүгнэлт саяхан гарсан байна. Уг дүгнэлтээр Булган сумын дунд сургуулийн хүүхдүүдэд өгсөн үдийн цайны хүнсний бүтээгдэхүүнээс химийн нитрит хэмээх хүний эрүүл мэндэд асар хортой нөлөө үзүүлдэг химийн бодис илэрсэн байна. Үүнээс үндэслэн Боловсрол соёл шинжлэх ухааны яамны сайд Ё.Отгонбаяр хариуцлага алдсан холбогдох хүмүүст  арга хэмжээ авах албан даалгаврыг Ховд аймгийн Засаг дарга Г.Нямдаваад хүргүүлжээ. Мэдээж хамгийн эхний ээлжинд дээрх сургуулийн захирлыг сурагчдын эрүүл мэнд, аюулгүй орчинд амьдрах эрхийн өмнө хүлээсэн үүргээ зөрчсөн гэх үндэслэлээр ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг гаргасан байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.