Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Сураггүй болсон иргэдийн цогцос олджээ

Багануур дүүргийн IV хороо, Нарангийн бүрд хэмээх газар хоёр иргэн осгож нас барсан байсныг өчигдөр Нийслэлийн Онцгой байдлын аврагчид олсон байна. Хоёр хоногийн өмнө болсон цасан шуурганаар тус дүүргийн  Дунд Байдлагт гэх газраас 54 настай, эрэгтэй Б, 44 настай эмэгтэй О нар мотоцикльтойгоо яваад сураггүй болсон тухай дүүргийн Цагдаагийн хэлтсээс  холбогдох газруудад мэдээлжээ. Энэ дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтсээс 15, Цагдаагийн хэлтсээс долоон албан хаагч эрэн хайх, аврах ажиллагааг явуулсны дүнд тэдний цогцсыг олсон байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.